Аргын тооллын: 2025 оны дөрөвдүгээр сарын 2. Лхагва гараг
Наран ургах шингэх: 06:28-19:23
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, цагаагчин үхэр өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна |
|