• Өнөөдөр 2025-03-29

Иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр зогсооно

2025-03-26,   819

        Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 23-наас хоёр сарын хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох юм байна. Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
 
Энэ сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулах шийдвэрийг тухайн аймаг, сумын ИТХ гаргаад байна.

Иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр зогсооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188