• Өнөөдөр 2025-03-21

Уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж амиа алджээ

2025-03-20,   1060

              Сэлэнгэ аймагт уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагат өчигдөр "Автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай иргэн А нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайруулж, нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 
 
Иймд жолооч, иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Уулын уруу өнхөрч байсан автомашинд дайруулж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188