• Өнөөдөр 2025-03-20

Аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг анхаарууллаа

           УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцлаа.
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гурван бүлэг 20 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ онд 289.6 мян.толгой мал хаваржих бөгөөд  “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 69 хоршоо  шинээр байгуулагдаж, 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагджээ.
 
   Мөн хээрийн гал түймрийг илрүүлэх камерийн хяналтын системийг байгуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулах хүрээнд зохих арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.
 
   ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцоллоо.

Аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг анхаарууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188