Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, долоон ажилтныг нь саатуулж, ажлын хэрэгсэл, хард, ажилтнуудынх нь утас гэх мэт зүйлсийг хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн.Тэгвэл тус сайтын захирал О.Уламсайхан мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг үгтэй шинээр танилцлаа. Хойшлуулшгүй ажиллаагаа гэдэг нь тухайн сэжигтэн нотлох баримтаа нуун дарагдуулах гэж байгаа эсвэл гадаад руу оргон зайлах гэж байгаа үед ашиглагддаг үг хэллэг. Бидний хувьд цэргийн баярын өмнөх өдрийг видео тоглоом тоглож өнгөрүүлж байсан. Гэтэл шөнө 21:00 цагт байршлыг нь мэдэх боломжгүй газар, нөхцөлд байхад ирж, утас, холбоо барих хэрэгслийг хурааж авсан. Тухайн үед манайхаас өмгөөлөгчтэйгөө холбогдох хүсэлт тавихад “Цагдаагийн газар очоод холбоо барь” гэсэн. Бидэнд ямар нэгэн үндэслэл танилцуулаагүй “Та нарын хийдэг ажилтай холбоо” гэж хэлсэн. Өглөө 06:30 цагт манай сүүлийн гурван хүн байцаалт өгсөн. “18 хоног” киноны эвлүүлэг дуусаагүй. Тус кинонд хууль бус үйл явдлыг бичиж авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Гэхдээ агуулга нь сонгууль ямар хэмжээнд шударга бус явагддагийг харуулна. Киноны нийт 14 террабайт дүрс одоо цагдаагийн байгууллагат байгаа. Гомдол гаргагч нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг рүү чатаар “Ноорог сайтын хийдэг дүрс бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичиж гомдол гаргасан. Үүнийг ахлах мөрдөн байцаагч нь танилцуулсан. Гэхдээ гомдол гаргагчийн цахим хаягийн нэр нь зохиомол байсан. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээний зохиомол нэртэй хүний чатаар гаргасан гомдлын төлөө шөнө байршлыг нь мэдэхгүй хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан.
Монголд байгаа бүх медиа агентлаг MCS, АПУ-ийн дүрсийг авч хамтарч ажиллаж байсан байх. Ингэж л маркетинг хийдэг. Бид өөрсдийгөө худал мэдээлэл түгээж, хэн нэгний нэр хүндэт санаатайгаар халдсан гэж бодохгүй байна. "Ноорог" бол шинэ, залуу баг. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилхан сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг бичсэн.
Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Юу хураасныг сайн мэдэхгүй байна. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Тухайн үед зарим хүмүүсээс утасных нь кодыг асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Мөн хоорондоо юм ярихыг хориглосон. Тролл багийн логикийг ойлгохгүй байгаа. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй, том төсөвтэй редакцууд энд байна. Тролл баг ажиллуулна гэдэг ямар том бүтэц шаардагдахыг сайн мэдэж байгаа байх. Манайх шиг цөөхөн хүнтэй газар ажиллуулах боломжгүй. Киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон. Ямар ч мэдээлэл гарч магадгүй, бидний хэзээ ч сэтгэж чадаагүй мэдээллийг гаргаж магадгүй. Мэдээллүүдэд шүүлтүүртэйгээр хандаарай ” гэлээ.
| НООРОГ САЙТЫН ЗАХИРАЛ О.УЛАМСАЙХАН: Чатаар ирсэн гомдлын дагуу биднийг 21:00 цагт чөлөөт цагаа өнгөрүүлж байсан газраас баривчилж, саатуулсан |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |