• Өнөөдөр 2025-05-15

Түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн автобус 64 км/ц хурдтай явж байжээ

2025-03-13,   3113

     Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан билээ. Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт буюу нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн.
 
 Тэгвэл тус ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажилласан байна. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө. Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн бөгөөд автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар мэдээллээ.

Түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн автобус 64 км/ц хурдтай явж байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-14 05:43:11
    хурдаа тохируулж яваагүй байна: Түргэн хэмээн анхаарал шаардсан мөслөгтэй ЗАМ дээр хурд тай явж болохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-14 00:52:48
    Basca Feiza: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОРОН НУТГИЙН ЗАСМАЛ ЗАМУУД "ОЛОН ЭГНЭЭТ ЗАМ" БАЙХ ДЭМИЙ. ЕРДӨӨ Л 2 УРСГАЛТАЙ~ДАН ЗАМ БУЮУ 1 ЭГНЭЭТ ЗАМ БАЙХ ХАВЬ ИЛҮҮ ТУСТАЙ. Учир нь, жолооны ард яваа хүмүүс явж буй ганц замдаа л төвлөрнө. 1-ээс дээш эгнээт замуудад, тэр тусмаа, тээврийн хэрэгсэл барьж ч жолоодож ч мэддэггүй нь~мэдэхгүй нь давамгайлсан манай Монголын *жолооч нарт* ГАЙ~ЛАЙ, ОСОЛ~АВААР~ОНХОЛДОЛТ АВЧРАХААС, ӨӨР САЙН САЙХАН ЮУГ Ч АВЧРАХГҮЙЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-14 00:43:01
    Basca Feiza: сайн байцгаана уу. Анзаараад~ажаад байхад манай Монголын минь тээврийн хэрэгслийн орон нутгийн замууд ЕРДӨӨ Л "ГАНЦ ЗАМ" *ТҮҮГЭЭР НЬ* ЭСРЭГ ЗҮГ РҮҮ ЯВЦГААЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД "ЭГЦ ӨӨД ӨӨДӨӨСӨӨ"~"2 БИЕИЙНХЭЭ ӨӨДӨӨС ХАЛЗ" ЯВЦГААДАГ ХАРАГДДАГ. Учир нь, "уг засмал зам нь *эсрэг зүг рүү явцгааж буй тээврийн хэрэгслүүдийн "ЯМАР Ч, БҮР ТҮЙ Ч ТЭМДЭГЛЭГЭЭГҮЙ" ганц эгнээт засмал зам*". Ийм байхад аваар~осол~онхолдолт тасрахгүй гарна. Маний амьдардаг АНУ-д гэхэд, тээврийн хэрэгслүүдийн орон нутгийн засмал замуудын ЕР НЬ Л БОЛ, ДИЙЛЭНХ ИХЭНХ НЬ "ЭСРЭГ УРСГАЛТАЙ~ГАНЦ ЭГНЭЭ ЗАМУУД Л БИЙ БУЙ БАЙДАГ." ЭСРЭГ УРСГАЛУУДТАЙ ЗАМ ГЭДГИЙГ НЬ: "ЭСРЭГ~СӨРӨГ" ГЭГДЭХ "2 УРСГАЛТТАЙ ~ГАНЦ ЭГНЭЭТ ЗАМ ГЭДГИЙГ НЬ "ХЭЛЖ ӨГСӨН"~"ЯРЬЖ ӨГСӨН"~"ӨГҮҮЛСЭН"~"ДУУГАРСАН" УГ ЗАСМАЛ ЗАМЫН ГОЛДОЖИЙН !!!ШАР ӨНГИЙН ШУГАМ БАЙДАГ!!!. Энэ "шар шугам нь": 1. үргэлжилсэн; 2. тасалдсан гээд 2 янзаар буй байхаас гадна: 3. зарим газруудад давхардаж; 4. зарим газруудад дангаараа тавигддаг. Учиг нь юу вэ гэхээр: 1. үргэлжилсэн шар шугам байвал: 1. ТА ГАГЦХҮҮ!!! ЭГНЭЭНДЭЭ Л ЯВНА!!!; 2. ӨМНӨӨ/УРДАА!!! ЯВАА!!! ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ!!! ГҮЙЦЭЖ ӨНГӨРЧ!!!~ТҮРҮҮЛЖ ӨНГӨРЧ!!!, ХАЖУУГААР ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!!! гэдгийг анхааруулж хэлж буй. 2. тасалдсан шар шугам болхоор: Та ӨМНӨХ/УРДАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГҮЙЦЭЖ ӨНГӨРЧ~ТҮРҮҮЛЖ ӨНГӨРЧ~ХАЖУУГААР НЬ ӨНГӨРЧ БОЛОХЫГ хэлдэг. Мэдээж, энэ үйлдлийг яаж~хэрхэн хийхийг~үйлдэхийг "замын хөдөлгөөний дүрэмдээ"~ жолоочийн гарын авлагадаа маш тодорхой~сайн зааж хэлж дуугардаг. Эдгээр шар шугмууд дангаараа ч, эсвэл, давхарлаад гэхчлэнгээр 2 янзаар бий буй байдаг нь газрын гарцаасаа үүдэлтэй. Манай Монголд, хүслээр уг нь болдог бол, орон нутгийн засмал замуудыг яг ингээд л, АНУ-ын тээврийн хэрэгслүүдийн замуудын засмал зам дээрх тэмдэглэгээнүүдийг нь; засмал замын хажуугаарах тэмдэгтүүдийг нь; АНУ-ын стандартынх нь дагуу яг таг~жин тан "ХУУЛБАРЛААД Л" *хийчихвэл* ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД "САЙН ТАЛУУД" ЭРС НЭМЭГДМЭЭР Л санагддаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188