Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байна. Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид хамрагдаж байгаа уг үнэлгээ энэ сарын 6-аас албан ёсоор эхэлсэн ба ирэх тавдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх гэнэ. Уг үнэлгээний зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас дараах мэдээллийг авлаа.
-Монгол Улс 2022 онд анх удаа PISA олон улсын үнэлгээгээр сурагчдаа үнэлж байсан. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн үнэлгээнд хэчнээн сурагч оролцож байгаа вэ?
-Манай улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа оролцож байсан. 2022 онд 193 сургуулийн 7,276 сурагч хамрагдаж байсан бол энэ жил 191 сургуулийн 7,446 сурагч оролцоно.
-Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээний гол онцлог нь юу вэ?
-Олон улс орон хамрагддаг үнэлгээ тул тодорхой анги, боловсролын түвшнээр бус харин дунд ангиас ахлах анги руу шилжиж байгаа гэдэг утгаараа 15 настай сурагчид уг үнэлгээнд хамрагддаг. Сурагч нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг. Сургуулийн орчинд болон сургуулиас гадуур, бодит амьдралд тохиолдож болох, танил бус орчин нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлнэ гэсэн үг.
-Энэ удаагийн PISA үнэлгээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-PISA үнэлгээ энэ сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Үнэлгээ ирэх тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Манай улсын 15 настай 62 мянга орчим сурагчдаас түүврийн аргаар сонгогдсон сурагчид уг үнэлгээнд хамрагдана.
.jpg)
-Түүврийн арга гэдэг нь манайхаас сурагчдаа сонгодог гэсэн үг үү?
-Манай зүгээс 15 настай бүх сурагчдын мэдээллийг олон улсын үнэлгээний байгууллагад илгээдэг. Олон улсын үнэлгээний байгууллагын зүгээс улс орны онцлог, сургууль болон хүүхдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үзэж судалгаанд хамрагдах хүүхдүүдийг сонгож, бидэнд нэрсийг ирүүлдэг. Бидний зүгээс энэ үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй бөгөөд PISA-д оролцож байгаа бүх улс орнууд энэ зарчмыг дагана. Нэг сургуулиас хамрагдах сурагчийн тоо харилцан адилгүй байдаг.
-PISA бол нэг стандартаар явагддаг олон улсын үнэлгээний систем. Энэ удаагийн үнэлгээнд шинээр өөрчлөлт орсон зүйл байгаа юу?
-Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид нэг стандартын даалгавар, асуулгад хамрагдаж, үнэлэгдэнэ. Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Энэ удаагийн үнэлгээнд цахим орчинд суралцах чадварыг илрүүлэх зорилготой үнэлгээний шинэлэг даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн энэ жилийн нэг онцлог нь түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдаж байна.
-Эцэг эх, асран хамгаалагч болон багш нар асуулга, судалгаанд оролцохын ач холбогдол нь юу вэ?
-Үнэлгээнд хамрагдсан сурагчдын үр дүнд илүү анализ хийж илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан бодит үр дүнг гаргах боломж бүрдэж байгаа хэрэг.
-PISA үнэлгээнд оролцохын давуу талыг та юу гэж харж байна?
-PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах зэрэг олон давуу талтай. Монгол Улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, үнэлгээний эксперт, судлаачид болон багш сурагчид олон улсын түвшний үнэлгээний процесс үйл ажиллагаа, даалгавар, дата өгөгдөлтэй танилцах, туршлагаас судалж эх орондоо энэ туршлагыг нутагшуулах, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаань мөн давуу тал юм.
| Г.Гантуяа: PISA үнэлгээнд сурагчдын эцэг эх, асран хамгаалагч болон багш нар оролцоно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |