Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм.
.jpg)
Тодруулбал:
.jpg)
Хүндэтгэлийн арга хэмжээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан нээн “Өрх гэрээ өөд татаж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ салбар, салбараа тэргүүлж буй олон мянган эмэгтэйчүүдийнхээ түүчээ нь болж өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугласан бүсгүйчүүдээ харахад бахдам сайхан байна. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний хөдөлмөр зүтгэл оролцоогүй хөгжиж буй нэгээхэн ч салбар байхгүй гэдгийг онцолъё. Иймд та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд ч мөн бахархаж явдгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртайгаар хэлье” хэмээсэн юм.
.jpg)
“Алдарт эх” номинацийн эзэн, 10 хүүхдийн ээж Ш.Наранбулаг:
Би долоон охин, гурван хүүгийн ээж. Өдгөө хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ фитнесийн дасгалжуулагчаар ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Спорттой хувь заяагаа холбосондоо маш их баярладаг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл эрүүл саруул байж, үр хүүхдүүддээ үлгэрлээд явж байгаадаа маш их баяртай байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
.jpg)
“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацийн эзэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн Б.Болороо:
Хэн хаана байхаасаа үл хамааран, хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Би Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлаа хүлээлгэн өгөөд 14 хоног ч болоогүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр харьяалагдсан тодорхой байгууллагагүй хэр нь энэхүү хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэл өндөр байна. Би зөв зүйлийн төлөө явж, тэр нь хүнд хүрсэн юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид ч мөн нэг удаагийн шинжтэй бус цогц шийдэл боловсруулж, эрх зүйн асуудлыг зөв томьёолох байдлаар иргэдийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэн, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогын ажлыг хийхээр зорьж байна гэлээ.
.jpg)
“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн У.Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин):
Би шагналыг цаашид уран бүтээл хийх урамшуулал хэмээн ойлгодог. Тэр ч утгаараа аливаа шагналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог юм. Ажиллаж буй салбартаа хүндлэлтэй, ёс зүйтэй, чин сэтгэлээ зориулж байгаагийн илрэл нь энэ шагнал болов уу. Мөн надтай зэрэгцэн шагнал авч буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсон суухдаа ямар мундаг, хүчирхэг болохыг нь бахдан байлаа. Монголынхоо бүхий л эмэгтэйчүүдийгээ хүчирхэг хэр нь нялхамсаг байгаарай гэж хүсье гэв.
.jpg)
“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн, Олимпын мөнгөн медальт Жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү:
Би спортын гараагаа анх 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлж байсан түүхтэй. Спорт хүнийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлдэг. Иймд ирээдүйд амжилт үзүүлэхээр зорьж буй охид, эмэгтэйчүүддээ дуртай зүйлдээ тууштай байгаарай, та нар чадна гэж хэлмээр байна гэсэн юм.
.jpg)

.jpg)

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
.jpg)
.jpg)
.jpg)
| “Их хотын бүсгүйчүүд 2025”: Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |