Өмнөд Солонгосын алдарт DJ Soda, “Way Back Home” дуугаараа алдаршсан дуучин Shaun нар 2025 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотын “Аса Арена”-д болох “Energy Party” шоунд оролцоно. Энэ талаар DJ Soda өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлажээ.
“Energy Party” шоуны онцлог:
• Монгол, Солонгосын шилдэг DJ нарын тоглолт
• Шинэ үеийн R&B, Hip-Hop уран бүтээлчдийн хамтарсан зургаан цагийн шоу
• 2025 оны хамгийн том электрон хөгжмийн наадам болно
Өмнөд Солонгосын алдарт DJ Soda 2024 оны долдугаар сард Монголд анх удаа ирж, Архангай аймгийн “АРА Комплекс”-т болсон олон улсын DJ шоунд оролцож байсан. Тэрбээр Монголд ирснийхээ дараа олон нийтийн сүлжээндээ “Одоог хүртэл харж байсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай орон бол Монгол. Би дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж бичиж байжээ.
Тоглолтын үеэр DJ Soda-ийн хөгжмөөр хөглөгдсөн үзэгчид дунд морьтой залуус бүжиглэж байсан нь онцгой содон үйл явдал болж, цахим сүлжээнд ихээхэн шуугиан тарьж байсан. Шоуны тасалбарыг Shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.
Х.Анар
| DJ Soda, дуучин Shaun нар монголд тоглоно |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |