• Өнөөдөр 2025-03-09

МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2025-03-07,   133

Жил бүр гуравдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд төрийн өмчийн бүх музей “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
 
       Энэ жилийн хувьд Монгол үндэстний уламжлалт цагаан сарын баяр давхцсан тул (2025.03.07-03.13) өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж олон нийтэд үйлчилж эхэллээ.
 
       Чингис хаан Үндэсний музейн хувьд нээлттэй өдрүүдээр “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэсэн. Мөн түүх археологи,соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулна.
 
    Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилгээг өдөр бүр үзүүлдэг учраас, нээлттэй өдрүүдийн үеэр музейн ачаалал хэт ихэсдэг тул бага насны хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг зөвлөж байна.
 
     Энэ үеэр музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгарч, дээрх өдрүүдэд ачаалал үүсдэг тул бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа ирж музейгээ хэдэн ч удаа үзэж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтойг дуулгая.
 
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан билээ.
 
ССАЖЗС-ын тушаалаар Чингис хаан Үндэсний музейн Их хааны өргөө дэх эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ тусгай үзэсгэлэнгийн тарифаар үйлчлэх юм.
 
  • Хүүхэд 01-16 /Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй/ Жич: Музейн ачааллыг харгалзан үзэж музейн нээлттэй өдрүүдээр 0-16 насны хүүхдэд үйлчлэхгүй/
  •  
  • Ахлах ангийн сурагч 17-18 нас 5000 төгрөг, музейтэй хамт үзвэл 15000 төгрөг
  •  
  • Оюутан / бакалавр/ 10000төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
  •  
  • Том хүн 20000 төгрөг, музейтэй хамт үзвэл 45000 төгрөг
  •  
  • Ахмад настан / 60-аас дээш эр, 55-аас дээш эм/ 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
  •  
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
  •  
  • Гадаадын иргэн 20000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 музейтэй хамт үзвэл 45000 төгрөг
  •  
  • Гадаад хүүхэд 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
  •  
  • Гэрэл зураг авах 5000 төгрөг, музей 50000 төгрөг
 
Жич: /Чингис хаан Үндэсний музейн Их хааны өргөө дэх Их эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ дотоод журмыг дагаж мөрдөнө/

МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188