Батын Батбаатар даргатай Иргэний зориг, ногоон нам эдүгээ төрийн эрх барих дээд байгууллага парламентэд Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа нарын дөрвөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нам Их хурлын дэд даргатай, Засгийн газарт Байгаль орчны сайдтай, Хүнс , хөдөө аж ахуйн сайдтай, Гадаад харилцааны сайдтай байж, төр Засгийн дээд эрэмбэд ажиллаж ирсэн туршлагатай, эрэмбэтэй нам. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойн оролцож байсан, Монголын улс төрийн намуудын тэргүүн эрэмбэд зүй ёсоор багтсан улс төрийн бодит хүчин билээ.
Олон намын тогтолцоот төрийн сонгуулиудад үргэлж тогтмол тэргүүн цулбуур өргүүлж, энэ хэрээр улс орныхоо нийгмийн байгууламж, хөгжил дэвжилд тасралтгүй түүхээ бичиж ирсэн өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан хэлхээнд оршсон нам. Батын Батбаатар намын даргынхаа өнгөн дээр, уг суурь дээр энэ нам анх удаа парламентэд дөрвөн суудалтай болсон нь түүхийн нэгэн чухал шинэтгэл, улс төрийн хүчний бодьтой үсрэлт болсон гэдэгт хэн хүн эргэлзэхгүй нь нот билээ. Намын дарга Б.Батбаатар бол Монголын улс төрд нэгэнт танигдсан улс төрч. Өдгөөгөөс хорин нэгэн жилийн өмнө анх УИХ-ын гишүүн болон, улс төрд цахиур хагалж байсан түшээ. Гэвч өөрийн дотоод нөр итгэл үнэмшилдээ тулгалан, намуудын, улс төрийн элдэв булхай, шударга бустай үл эвлэрсэн учир шахагдан ганцаардаж, басхүү өөрийгөө зориглон хурцалсаар парламентээс явсанаасаа хойш, мөн л эрх баригчидтай, улс төрийн алив болж бүтэхгүйтэй тэмцэн сөрсөөр арван зургаан жилийн дараа дахин УИХ-д орж ирсэн нь уг хүний туйлбартай, нягт хичээнгүйн илэрхийллээр ойлгогдоно. Түүний улс төрийн амьдрал амаргүй явж ирсэн. Угаасаа ч улс төр хялбаргүй нь ойлгомжтой. Гэхдээ Б.Батбаатар илүү адармаатай замаар, хэцүүг сөрж, урагшилж, тэмцэж ирсэн , өөрийн гэсэн улс төрийн хэлбэрэлтгүй түүхийг бүтээсэн, замнасан, замнан тэмцэж яваа төрийн зүтгэлтэн билээ. Тэрбээр 2004 оноос хойшхи УИХ-ын бүх сонгуульд нэр дэвшин, ялалт ялагдлыг солбин , улс төрийн дээд эрэмбэ болоод иргэний амьдралын зааг ялгааг гүнээ мэдэрч, нэг үгээр хэлбэл Монголын төрийн байгууламжийн үүрэг, нийгэм, ард түмний амьдралын эрэлтийг төгс мэдэрсэн улс төрч гэж тодорхойлвол зохих улс төрч билээ.
Улс төрийн стратеги, тактикийг хэнээс ч илүү мэдэх бөгөөд үнэмлэхүй олонхи бүхий хоёр намын хүчтэй тулж, тэдний урсгалыг сөрөн зогсож, товойн зэрэгцэж чадсанаараа улс төрчийнхөө шандсыг зүй ёсоор нийгэмд илэрхийлэгч. Аядуу намуун мэт дүр төрх, үг яриатай ч, зарчмын, итгэл үнэмшлийн нөр тэнхлэгтээ хатуу зогсдог, нэр цэвэр хүн.
Үйлс нь ч цэвэр явж ирсэн илэрхийлэлтэй, ил тодтойн учир ийнхүү он оны дараа дахин улс төрийн манлайлал үзүүлж байгааг нийгэм гүнзгий анзаарч байгаа нь тодорхой. Гучин настай парламентын гишүүн анх болж байсан бол өдгөө тавин нас очирлоод дахин гишүүнээр сонгогдсоныг ийн тайлбарлахаас аргагүй. Эдүгээ тэрбээр дөрвөн гишүүнтэй, Ерөнхийлөгчид нэр дэвших насны болзол хангасан, нийгэм, ард түмэнд сайн үлгэртэй, зоригтой иргэнч үзэл санаат гишүүд дэмжигчтэй улс төрийн бодит, шалгаралт хүчний дарга. Иргэний зориг, ногоон нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ирсэн туршлага, уламжлал дээрээ суурилан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн чухаг , хүчтэй улс төрийн хүчин байх нь дамжиггүй. Монголд эдүгээ ууган хоёр намаас л сонгогдсон Ерөнхийлөгчтэй байж ирлээ. Өнөөгийн манай нийгэм, сонгогчдын итгэл үнэмшил илүү бодитжин, үзэл санааны ихээхэн өөрчлөлт хийж байгаа, эрх баригч намууд нийт сонгогчдын ердөө гуч дөчхөн хувийн саналыг авч байгаа энэ үед Иргэний зориг, ногоон намын үзэл санаан дор нэгдэн, дараагийн Ерөнхийлөгчийг ногоон хөгжилч, иргэний жинхэнэ үзэл санаач, зоригч өнгөөр сонгохыг үгүй гэх газаргүй юм. Ийм ч бодьтой эрэлттэйн учрыг Батын Батбаатар дарга углуургаар нь ойлгох улс төрийн өргийн дорвитой оюун санаатай хүн билээ. Түүний улс төрийн зам харгуй унаж боссон урт түүхэн холбоотойн учир, өөрөө тэрбээр холч, уран улс төрийн нүүдэлч, шийдэл оночтой цэцэлж ирсэн түүхээ хөгжөөсөөр байгаа юм. Ардчиллын алтан бүргэд Санжаасүрэнгийн Зоригийн үүсгэн байгуулсан Батын Батбаатар даргатай Иргэний зориг, ногоон намын 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ой нь тус намын дахин шинэ гарааны, улс төрийн үсрэнгүй амжилтын, улс нийгмийн хөгжил цэцэглэлтийн 25 жилийг эхлүүлж байгаа юм. Иргэний зориг, ногоон нам байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх бодлого баримталж, хойч үеэ байгалийн нөөц ашиглах боломжоор хангах бодлогыг эрэлхийлэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ногоон технологид хөрөнгө оруулалт хийж, чулуужсан түлшний хараат байдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой, ногоон технологийг хөгжүүлэх, аливаа бохирдлоос урьдчилан сэргийлэх, экосистемийг хамгаалах байгаль орчны хуульчлалыг мөрдүүлэх, байгальд ээлтэй бүхий л үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогоо нөр чиглүүлж байгаа билээ.
Түүнчлэн, улс үндэстнийг нэгтгэж ирсэн эв нэгдэл, тэсвэр хатуужил, байгаль дэлхийгээ дээдлэх үзэт зүйлийг шингээсэн Монгол Улсын баялаг түүх, соёлын өвийг чинадлан хамгаалж ирсэн улс төрийн хүчин. Ардчилсан, хүмүүнлэг, соёл иргэншлийн төлөө ИЗНН байгаль орчны тогтвортой байдал, жендерийн тэгш зарчмыг улам бүр ханган, нийгмийг тэгш жишиг, эдийн засгийн хариуцлагатай зарчмуудад тулгуурлан Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулах зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй ажиллаж байгаа юм. Энэ бүх дэвшүүлэл, бодлогын агуулга томъёолол нь дэлхийн дэвшилтэт улс орнуудын хөгжлийн ялсан зам агаад нэн ялангуяа хөрш өмнө орны, дэлхийн тэргүүлэгч гүрний хэтийн бодлого төлөвтэй уялдан нөхцөлдсөн нь гарцаагүй дэмжигдэх зорилт юм. Мөн төсвийн хуваарлилт, шийдвэр гаргах явц, төрийн худалдан авалт зэрэг төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг төгөлдөр болгох, олон нийтэд нээлттэй тогтолцоог төгс болгоход бодлогын цөмөө зорин ажиллаж байгаа улс төрийн хүчин тул ард түмэн, сонгогч, нийгмийн дэмжлэгийг зүй ёсоор хүлээх билээ. Иргэний зориг, ногоон нам, дэлхийн улс төрийн нам хүчнүүдтэй эрэмбэ харилцаагаа гүнзгийрүүлж, БНХАУ-ын Коммунист намтай ногоон хөгжил, эрчим хүч, хөдөө ах ахуйн үйлдвэрлэл тэргүүт бусад хөгжлийн зорилтуудаар түншлэн, Чилид болсон Либериал Интэрнэйшнл холбооны 64 дүгээр Их хурлаар намын дарга Б.Батбаатар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон, БНХАУ-ын хөгжлийн эн болсон Бээжин, Наньчан хотод хөгжлийн хөтөлбөр бүхий айлчлалыг Коммунист намын урилгаар хийсэн амжилттайгаар урагшилж байна.
Иргэний зориг, ногоон нам бол цэвэр улс төрийн хүчин. Нүүрсний хулгай, авлига, шамшигдуулал, нийгмийн аливаа бурангуй энэ намын эрх ашиг, үнэт зүйлтэй мөнхийн харш. Эх нь тунгалаг аваас адаг нь тунгалаг. Монголд тунгалаг цэвэр нам засаглах туйлын эрэлт шаардлагатай байгааг улс орны нүүр царай туйлаас илэрхийлнэ. Намын дарга Батын Батбаатар энэ үнэт зүйл, үзэл зарчмаар намынхаа шинэ хорин таван жилийг удирдан хөгжүүлж, улс оронд хөгжлийн, цэвэр төрийн бодлогыг хэрэгжүүлэх гүн зорилттой. Ногоон хөгжил дэлхийн эдийн засгийн туг. Монголын ногоон хөгжил, иргэний зоригч нийгмийн тугч нь Батын Батбаатар. Энэ бүхэн бол Б.Батбаатар даргатай Иргэний зориг, ногоон намын гишүүд дэмжигчид, бүх ард түмний уриа дуудлага. Иргэний зориг, ногоон нам эх орны хөгжлийн төлөө, хүн ардын чанартай амьдралын төлөө “Зориг хүслийн дуу”-гаа дуулж байна.
З.БАЯР
| МОНГОЛЫН НОГООН ХӨГЖИЛ, ИРГЭНИЙ ЗОРИГЧ НИЙГМИЙН ТУГ НЬ БАТЫН БАТБААТАР |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |