• Өнөөдөр 2025-02-24

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 36 дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны нэг , гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
 
Гал түймрийн дуудлага
  • Баянгол дүүрэгт -7,
  • Баянзүрх дүүрэгт-8,
  • Сүхбаатар дүүрэгт-2,
  • Сонгинохайрхан дүүрэгт-12,
  • Налайх дүүрэгт-2,
  • Хан-Уул дүүрэгт -4,
  • Чингэлтэй дүүрэгт -1 бүртгэгдсэн байна.
Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн. Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 36 дуудлага иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188