ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний тохиолдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаад, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-ны өдөр батлагдсан. Тус иргэн 38 настай Вьетнам Улсад аялсан гэсэн мэдээлэл өгсөн. Хоёр дахь батлагдсан тохиолдол нь мөн Вьетнам Улсад аялсан гэх таван настай хүүхэд байгаа. Шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-нд илэрч, 20-нд ХӨСҮТ-д ирж эмчлүүлж эхэлсэн. Шинжилгээ хариу эерэг гарсан. Хоёрдугаарын 18-ны нислэгээр Улаанбаатарт ирсэн. Ойрын хавьтлын тоо онгоцонд хамт зорчсон 230 хүн байна. Хавьтлын судалгаа хийж байгаа. Гурав дахь тохиолдол өчигдөр батлагдсан. Малайз, Тайланд, Вьетнам Улсаар аялсан өгүүлэмжтэй 11 настай хүүхэд. Хоёрдугаар сарын 8-ны "МИАТ"-ийн нислэгээр Улаанбаатарт ирсэн. Өчигдөр ХӨСҮТ-д хандаж өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарч батлагдсан. Гурван тохиолдол өөр хоорондоо холбоогүй, гурван тусдаа аяллаас ирсэн зорчигчид байгаа. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам Улсад байхдаа улаанбурханаар өвдөж, эмчлүүлсэн байсан. Гурван тохиолдол вакцин хийлгээгүй байсан. Зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч байгаа учраас олон улсын нислэгээр ирж байгаа зорчигчдыг хянаж байна.Тус өвчнийг вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой” гэв.
| Вьетнам Улсад аялсан 5-38 насны гурван хүнээс улаанбурхан өвчин илэрчээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |