-18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР-
18 настай сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах, хайрын тухай өгүүлэх өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан драмын жүжиг. Энэ сарын 21-23-ны хооронд Улсын хүүхэд залуучуудын театрт тоглогдоно.
.jpg)
-ӨДӨР БҮР ИНЭЭМСЭГЛЭ-
"Эмоци" продакшныхан энэ сарын 21-23-ны хооронд Соёлын төв өргөөний тайзнаа "Өдөр бүр инээмсэглэ" хаалтын шоу тоглолтоо хийнэ.
.jpg)
-ТРАВИАТА-
Ж.Вердигийн "Травиата" дуурь энэ сарын 22,23-ний өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдоно. БНСУ-ын найруулагч Ан Ху Воныг урьж уг дуурийг шинэчлэн тавьсан ба тайз чимэглэлийг УГЗ Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар урлан бүтээсэн юм.
Анх 1977 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдож байжээ.
-МОНГОЛОО ГОЁДОГ-
СГЗ Шагдарсүрэнгийн Гүрбазар “Монголоо гоёдог" хандивын тоглолт энэ сарын 22-нд UB Palace-д болно.
Тоглолтод уран бүтээлийн хамтран зүтгэгчид, орчин үеийн дуу хөгжим, рок поп, нийтийн дуу, хошин урлагийн уран бүтээлчид нэгэн үдэш цугларна.
.jpg)
-САМСАРА-
Мөрөөдлийн театрын 24 дэх тайзны уран бүтээл "Самсара" драмын жүжиг гуравдугаар сарын 5-аас Соёлын төв өргөөнд тоглогдож эхэлнэ.
Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулна. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна . Тэдний төгсгөл юу байх бол? Дээшээ юу? Доошоо юу?
.jpg)
-ХАЙЛААС МОДНЫ ДООР ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ-
Америкийн зохиолч,Нобелийн шагналт Южин О’Нилийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг 2025 оны гуравдугаар сарын 05-аас УДЭТ-н тайзнаа үзэгчдэд хүрэх юм. Энэ жүжиг 1996 онд “Тамын дурлал” нэрээр тавигдаж байжээ.
Газар л миний амь нас мэт
Ганцаар би эзэн нь хэвээр үлдэнэ
Хайрыг биш, хөрсийг л хүсэж
Хожмын шуналдаа өөрийгөө хүлнэ.
.jpg)
-АМЬДРАХУЙ-
"Орфей" театрын ээлжит бүтээл БНХАУ-ын орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" номоос сэдэвлэсэн "Амьдрахуй" драмын жүжиг ирэх гуравдугаар сарын 05-наас Тусгаар тогтнолын ордонд тоглогдож эхэлнэ.
"Үхэх амархан, харин амьдрах хэцүү. Хүнд үхэх эр зориг биш, амьдрах эр зориг дутдаг юм байна."

-ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ-
Поп дива, хайрын элч дуучин С.Сэрчмаа "Хайртай шүү ээжээ" баярын тоглолт гуравдугаар сарын 06-ны өдөр "Ub palace"-ийн концертийн танхимд болно.
Тоглолтонд поп дива МУГЖ С.Наран, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг “Никитон” хамтлагийн дуучин МУГЖ Б.Батчулуун, “Хар сарнай” хамтлагийн дуучин МУГЖ С.Амармандах болон ятгын хатан хаан МУГЖ Ч.Мөнх-эрдэнэ нар оролцоно.
.jpg)
-ХАЙРЫН ОДОД-
Сергей Васильевын найруулсан “Хайрын одод” хөгжимт жүжиг орос хэлээр дөрөвдүгээр сарын 16-нд УДЭТ-т тоглоно.
Хайрын романтик түүхийг өнгөрсөн зууны 60-аад онуудын чин сэтгэл, хайр амьдралын утга учир, мөнхийн үнэ цэний тухай өгүүлэх дуу бүжгүүд тодотгон чимнэ. Харин гол баатар аль хэдийнээ өнөө цагтаа буцан ирснээр тэр үед анхны зоримог алхмаа хийнэ.
-ГИЛБЭРИЙН ХАТАН-
ОХУ-н соёлын тэргүүний ажилтан Дмитрий Юмашевын найруулга “Гилбэрийн хатан” жүжиг орос хэлээр дөрөвдүгээр сарын 17-нд УДЭТ-т тоглоно.
Залуу инженер Германн гүнжтэн Анна Федотовнад хожил авчирдаг гурван хөзрийн нууц байдгийг олж мэднэ. Тэр нууцын тухай бодол түүнд амар заяа үзүүлэхгүй байна. Гүнжтэнд ойрхон болохын тулд, Лизаветад романтик хайр сэтгэлээ илчилж, бүсгүй гүн шөнийн нөмөр дор Германныг гэртээ урина.
.jpg)
-АРВАН ХОЁР САР-
Оросын нэрт хүүхдийн зохиолч Самуил Маршакийн үлгэрээс сэдэвлэсэн Виктор Усовичийн найруулга “Арван хоёр сар” хөгжимт үлгэр орос хэлээр дөрөвдүгээр сарын 17-нд УДЭТ-т тоглоно.
Өвлийн нэгэн үдшээр Настенька охин зомгол түүн ойд явна. Энэ үеэр хааны ордонд танхил гүнж багштайгаа ямар, ямар сарууд байдаг тухай хэлэлцэн сууна. Гэтэл гүнжид нэгэн зарлиг гаргах санаа төрнө.
Г.АЗЖАРГАЛ
| ТАНИЛЦ: ЭНЭ ХАВАР ТОГЛОГДОХ ҮЗВЭРИЙН ХУВААРЬ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |