• Өнөөдөр 2025-02-22

Бямба гарагаас автомашинууд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

2025-02-20,   425

           Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн удирдлагын төв болон холбогдох албаныхан тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалттай холбоотой мэдээллийг өглөө.
 
           Мэдээлэлд "Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн Ulaanbaatar.mn болон 10 сайтаар тэгш, сондгой зохицуулалтын талаар санал асуулга явуулсан. Санал өгсөн нийслэлийн иргэдийн 68 хувь нь дэмжиж, 23 хувь нь дэмжээгүй байна. Иймд хоёрдугаар сарын 22-27-ны хооронд автомашинуудыг тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг гаргалаа. Цагийн хязгаарлалт  08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ. Бүсчлэлийн хувьд таван шарын уулзвар, Чулуун овооны уулзвар, 32-ын тойргийн уулзвар, МУИС-ийн уулзвараас 19-ын үйлчилгээний дунд голын зам, Гандигийн гудамж, И- мартын уулзвар хүртэл хязгаарлана. Харин дипломат байгууллагын дугаартай, эмнэлэг, яаралтай тусламж, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэв.
 
Хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох бол 23, 25, 27-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох байна.

Бямба гарагаас автомашинууд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188