Хамгийн гэгээлэг, оюунлаг эрхмүүдийг танилцуулж, залуусыг дэмжиж, улс төрийн даацтай ярилцлагуудыг уншигчдадаа хүргэдэг “Interview” сэтгүүлийн 035 дахь дугаар уншигчдын гарт хүрсэн. “Ган үзэг-2024” наадмын шилдэг сэтгүүлээр шалгарсан “Interview” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Өнөөдөр” сонины бизнес, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгч Б.Баярмагнай, “Урлах эрдэм” дээд сургуулийн багш С.Ганзүг нарын ярилцлага багтжээ. Тэдний ярилцлагаас онцлох таван эшлэлийг хүргэж байна.
...Хүмүүст жинхэнэ юм уншуулах мөрөөдлөө орчуулгаар гүйцэлдүүлж болно гэж бодож явсан үе бий л дээ. Тэр үедээ орчуулахыг хүсч байсан, би л орчуулбал арай дээр хувилбараар монголчуудад хүрчихмээр юм шиг санагддаг байсан номууд ч бий...
...“Зохиолч” гэдэг нь үйл явдал зохиодог гэсэн утгаар биш, зохиолынхоо бүтэц, хэв маягийг зохиомжилдог гэсэн утгаараа л илүү оновчтой нэр...
...Хэрэв би "элгийн" юм бичвэл хөөрхий тэр л даруухан, цэвэрхэн, нам гүм номын сан минь шившиглэгдэх юм шиг санагддаг...
...Шүлгийг роман шиг төлөвлөх, жүжиг шиг найруулах, өгүүллэг шиг огцом эргэлтээр хувиргах боломжгүй. Шүлэг анхнаасаа эцсийн хэлбэрээ олчихсон төрдөг...
...Зарим хүний дэргэд "Зохиолч" гэгдэхэд нүүр улайх тохиолдол гардаг ч энэ насандаа олж авсан хамгийн чухал үнэт зүйл минь энэ. Өөрөө өөртэйгөө л халз тулж суугаад, дотроо буй болгосон ертөнцөө үгээр дүрсэлнэ гэдэг өрөөл бусадтай хөөрөлдөхөөс хавьгүй их цаг хугацаа шаарддаг, болж бүтэж байгаа эсэх нь ч тодорхойгүй, өөрөөсөө өөр хэнд ч найдалтгүй, энэ утгаараа ихээхэн эрсдэлтэй ажил...

...Сонины нийгэмд үзүүлэх нөлөө өндөр. Энэ нөлөө байсаар л байна. Дэлхийд ч ийм байгаа. Сонин уншсан хүн мэдлэг олж авдаг...
...Манай ахмадууд бол "Сайн сэтгүүлч бүтээлээрээ мөнхөрдөг, сайн бүтээл гарчгаараа мөнхөрдөг” гэж хэлдэг байлаа...
...Би сэтгүүлчийн дипломтой. Өдөр тутмын сонинд 20 гаруй жил ажиллаж байна. Тэгсэн ч би өөрийгөө хэзээ ч сэтгүүлч гэж ярьдаггүй. Сэтгүүлч гэдэг бол мэргэжлээс гадна алдар хүнд...
...Гол зорилго маань хүүхэд багачуудыг хөөрхөн сонинтой, хүүхдүүд нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг индэртэй болгох юм. Хүүхдүүд нэг нэгнээсээ суралцаг, мөрөөдлөө биелүүлэг, сонин дээр юм бичмээр, томчуудад үгээ хэлмээр байвал энэ индэр дээрээ өөрсдөө бичиг л дээ. Ирээдүйд үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, хөгжсөн иргэд болоход нь бидний санаачилсан энэ сонин хувь нэмрээ оруулах болно...
...Хүмүүс нухацтай, үнэн, хариуцлагатай, зарчимтай мэдээллийн хэрэгслүүдийг ялгаж салгаж сурч байна...
.jpeg)
...Газар бүр янз янз байдаг. Сайхан модод ургаж, ус мөрөн урсаж байгаа газар бүр л надад эрчим түгээдэг. Магадгүй энэ их туйлширсан хариулт санагдах болов уу. Гэхдээ монгол шиг надад байгаллаг сэрэхүйг өгөх газар үгүй...
...Бид буруу юм хийвэл тэрхүү үйлдлийнхээ хариуд үйлийн үрээ эдэлнэ гэж ярьцгаадаг. Хүнд хамгийн гол нь үйлдэл маш чухал гэдгийг би урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьсоор ирсэн...
...Монгол хүн дотоод сэтгэлийнхээ гүнээс уулыг уулаар нь, голыг голоор нь харж чаддаг. Энэ сэтгэлгээ нь хэдэн мянганы тэртээгээс дотор нь суучихсан байдаг болохоор байгальтай бусад үндэстнээс илүүтэй ойр байж, ойлголцож чаддаг...
...бүтээл бүхэн минь л нүүдэлтэй холбоотой. Заавал нүүдлийн ахуйг дүрсэлж, онцлон гаргаснаараа бус хүн төрөлхтөн танин мэдэхээр тэмүүлсээр байгаа эртний соёл, зан заншлыг үзүүлэхийг зорих нь чухал. Гол нь контемпорари урлагийг мэддэг атлаа өөрсдийн түүх уламжлалыг мартчихсан байж болохгүй...
...Гадны оронд хүмүүсийн эд эрхтнийг гаргаад өлгөчихсөн контемпорари бүтээлүүд олон. Харин монгол хүн тэгж болох yy...
| “INTERVIEW” СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |