Хилийн цэргийн хурандаа Г.Чинзоригийн “Андгай” тууж 2024 онд хэвлэлтээс гарчээ. Нийт 12 бүлэг дор адал явдалт түүхийг хүүрнэснээрээ онцлог юм. Номын зохиолч хурандаа Г.Чинзориг нь Дорноговь аймгийн Сайншанд хотод төрж өссөн. 2004 онд Хилийн цэргийн дээд сургуулийг “Шалган - нэвтрүүлэх албаны ажилтан-Эрх зүйч” мэргэжлээр, 2018 онд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Цэргийн материал техникийн академийг “Материал техникийн удирдлага" мэргэжлээр тус тус төгссөн юм.
Тэрбээр шүлэг, зохиол бичих авьяастай нэгэн бөгөөд “Дархан хил минь баяртай”, “Хилчин заяа”, “Ханьдаа”, “Хилчин бүсгүй”, “Амин эрдэнийн эх орон”, “Бид дурсах учиртай”, “Хүүгийн бодол” тэргүүтэй 40 гаруй дууны шүлгийг бичжээ. Мөн "Ханагар", "Цэрэг хувцас минь", "Би жагсаалын цэрэг”, “Монголоо хайрлаарай", "Аавтайгаа байх сайхан”, “Наран ижийдээ золгоё “Ахдаа зөндөө эрхлээрэй”, “Чамд би өдөр бүр дурладаг” тэргүүтэй 50 гаруй шүлэг бичсэн юм.
Хурандаа Г.Чинзоригийн “Андгай” туужийн талаар Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “...Би Монголын утга зохиолд тавь гаруй жил гараа хийж яваа уран бүтээлч хүний хувьд энэ яах аргагүй сайн уран бүтээл, сайн туурвил болжээ гэж ам бардам хэлмээр байна. Сайны нууц нь юунд вэ. Мэддэг бүхнийгээ хүмүүсийн оюун санаанд их бодрол болгож хүргэх гэж зорьсонд байна. Таныг уйдаахгүй сайн зохиол болно гэдэгт би итгэж байна...” гэжээ. Харин Хил хамгаалах газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Бригадын генерал Д.Мөнгөжин “...Багаасаа тулааны спортоор хичээллэсэн, хил дээр ажилласан хилчин офицероос гарах чин сэтгэл, зориг тэмүүлэл, цэрэг эрсийн үнэнч нөхөрлөл түүний энэ туужаас амтагдах шиг болно...” гэсэн байна.
.jpg)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УУЛЗАЛТ
...Цэцэрлэгийн дунд байх сүүдрэвчинд навчин тамхи зуусан хижээл ээл насны эр нохойгоо эрхлүүлэн сууна. Түүний монгол нэрийг Шуурга гэдэг бөгөөд монголд барилга, худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад корпорацын ерөнхийлөгч. Мэдээж энэ нь түүний нууц нэр. Үнэндээ асар хурдацтайгаар дэлхийг аалзны тор мэт хэрэн баглаж буй хар тамхины наймаа, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулдаг мафийн бүлэглэлийн нөлөө бүхий Монгол дахь нэгэн гишүүн юм...
ХОЁРДУГААР БҮЛЭГ. НӨХӨРЛӨЛ
...Юу гэж дээ уучлаарай, заставын дарга “Хилчин хүн үргэлж галтай явах хэрэгтэй, тэр тусмаа чүдэнзтэй, асаагуур бол өвөл хөлдөөд асахгүй, зун халахаараа бууддаг дэмий эд” гэсэн болохоор чүдэнзтэй явдаг болсон...
ГУРАВДУГААР БҮЛЭГ. БЭЛТГЭЛ
...Нар доошилж, сэрүү ортол бид жагсаалын талбай дээр зургаан цаг орчим номхон зогсжээ. Буу, агсамж нийлсэн гуч гаруй кг ачаа мөрөн дээрээс дарна. Биеэс ялгарсан хөлс ургаа хад мэт халуун наранд зогсох бидний бүхий л газраар малгай, китель, өмдийг нэвчин урсана. Сэрүү унахыг анаж байсан ялаа шумуулууд цохиж үргээхгүй, номхон зогсох бидэн дээр тааваараа шавлаа...
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДУРЛАЛ
...Хотын гудамжаар алхах олны дундаас барьсан залуу хүү анхны болзоондоо яарч, салхи мэт хурдална. Кино театрын үүдэнд ирээд сая цагаа харвал кино эхлэх цагаас арван минутын өмнө иржээ...
ТАВДУГААР БҮЛЭГ. АЖИЛЛАГАА
...Хил хамгаалах ерөнхий газар. Хилчид түүнийг яагаад гэдгийг мэдэхгүй ч ногоон байшин гэж нэрлэж иржээ. Хилчдийг ногоон цустай гэж ярьдаг нь энэ байшинтай ч холбоотой байж мэднэ...
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ХАГАЦАЛ
...Хоёр жил амьдарч, ижил дасал болсон өрөөгөө тойруулан харлаа. Хананд хадсан Баясгалан, Зоригт хоёрын зураг түүн рүү “Анд минь ахлагчийн эгнээнд орсонд баяр хүргэе” гэсэн шиг инээмсэглэн ширтэнэ. Дэлгэр зургийг хананаас авч, "Найз нар минь нэг алба дуусаж, дараагийн алба эхэллээ" гэж хэлээд чемодан руугаа алчуурт ороон хийв...
ДОЛДУГААР БҮЛЭГ. ХҮЛЭЭЛТ
...Баясгалан орж ирэхдээ л түүнийг таниад найман жилийн өмнө орос руу цэргийн сургуульд явсан, энэ өдөр уулзацгаая гэж хэлсэн найз нь том компанийн захирал болчихсон, хятадуудтай хүзүү сээрээ холбочихсон юу ч болоогүй юм шиг сууж байгааг хараад гайхсан аж...
НАЙМДУГААР БҮЛЭГ. ҮҮРЭГ
...Ер нь Монгол Улс өдрөөс өдөрт эзгүйрч байна...
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. УРВАЛТ
...Хилчин хүн чинь амьдрах ухаанд агуу суралцана шүү дээ, өдөр бүр манаанд яваад байхаар ширхэг чулуугаа ч андахгүй болно. За тэгээд хилчин хүний ганц нөхөр бол морь, ер нь монгол эр хүний нөхөр бол морь шүү...
АРАВДУГААР БҮЛЭГ. ХИЛЧИН
...Эх орны амгалан өглөөг угтах сүлдэт багана. Түүний дэргэд нар тосон мишээх миний монголын чулууд өвгөдийн өвлүүлсэн бууриндаа ижийн өргөсөн сүүн цацалтай. Хээрийн салхинд элэгдэн нутгийн дээсийг сахин түүх өгүүлэх энэ л чулуу хэрвээ амьтай байсан бол хилчдийн тухай ихийг өгүүлэх байсан бизээ...
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТАНИХГҮЙ ДУУДЛАГА
...Би юу ч тохиолдсон нэг л зүйлээс урваж чадахгүй, тэр бол ЭХ ОРОН, харин та өөрөө там, диваажин алиныг нь сонгохоо мэднэ биз...
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ. ЭХЛЭЛ БА ТӨГСГӨЛ
..Түүнээс холгүйхэн хилийн 820 дугаар тэмдгийн дэргэдээс хилийн застав руугаа радио станцаар Монгол улсын хил тайван байна гэж илтгэсэн нь бидний танил, эрэлхэг хилчин Баярбаатар байлаа. Түүний энгэр дээрх "Онц хилчин” тэмдэг газарт буусан од шиг гэрэлтэх авай..
| ХУРАНДАА Г.ЧИНЗОРИГИЙН “АНДГАЙ” ТУУЖААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |