Өнгөрсөн оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Сүхбаатарын талбай дээр Ө.Отгонбаатар МСНЭ-ийнхэн, сэтгүүлч найз нөхөд, дүү нарынхаа хамт гартаа гав зүүчихсэн зогсож байж билээ. Сэтгүүлчийн гарт Монголын төр засаг гав зүүж, шоронгийн хүйтэн өрөөнд хэвлэлийн эрх чөлөөг “хорьж” байгааг эсэргүүцэж, жагсаал хийсэн нь энэ. Тэр нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөө “гавтай” байгааг зоригтой илэрхийлэн энэ мэтээр шүүмжилж, тэмцэж байлаа. Гартаа гав зүүж, Төв талбай дээр очиж, эсэргүүцэл үзүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ гэдгийг тэр мэдэрч, мэдэж байлаа.

Зургийн эх сурвалж gogo.mn
Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон МСНЭ-ийн “Ган үзэг” оны шилдэг шалгаруулах ёслолын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Бид өнөөдөр баярлаж цэнгэх нь гол биш. Бидний нэг шоронд хоригдож байна. Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийг хамгаалсан хууль хэрэгтэй байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан хууль батлуулахын тулд хамтдаа хичээнэ шүү” гэж байлаа. Тэр үнэний дуу хоолой бол сэтгүүлч, Монголын хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө мөн гэдгийг мэддэг, өөрөөрөө үлгэрлэдэг, мэргэжилдээ хайртай, нэрт сэтгүүлч байсан юм. Тиймдээ ч Монголын тал нутагт хэвлэлийн эрх чөлөөг гав дөнгөнд бүрэн оруулахгүйн төлөө зоригтой, тууштай тэмцэж байлаа.
Байлаа гээд байгаагийн учир нь, Монголын сэтгүүл зүйн нэгэн тод дүр, хүчтэй, мэдлэгтэй сэтгүүлч, цог золбоотой түүчээлэгч, хэн бүхний дотно зөвлөгч, найз Ө.Отгонбаатар цэл залуухнаараа хорвоогоос буцчихлаа. Энэ уйт, харамсмаар мэдээтэй олон хүн үнэндээ эвлэрч чадахгүй байна аа. Түүний хэнийг ч ялгалгүй ижил тэнцүү харилцаж, зөвлөдөг хүнлэг сэтгэл, нөмрөөр бүгд дутаж байна.
ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ ШИНЭ САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН СЭТГҮҮЛЧ

Жаахан шар хүү байхаасаа л Хүүхдийн ордны драмын дугуйланд өдгөө Монголын урлаг, соёлын нэрт уран бүтээлчид болсон эрхмүүдтэй мөр зэрэгцэн сурч, нөхөрлөж, хожмоо тэднийгээ дэмжиж, арга хэмжээ, тоглолтыг нь хөтөлж, нэвтрүүлэгтээ урьж байсан уран бүтээлчдийн ч дотно нөхөр байлаа, тэр. Сэтгүүлчийнхээ хувьд ч Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж, “Ийгл” телевизийн үүсгэн байгуулагчдын нэг болж, ардчиллын хөл толгойгоо олж ядан байсан хүндхэн он жилүүдэд тэр телевизийн салбарт, тэр дундаа мэдээллийн хөтөлбөрт шинэ салхи сэвэлзүүлсэн торгон мэдрэмжтэй сэтгүүлч явлаа. Үүгээр зогсохгүй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагт сурвалжлагч, тоймчоор ажилласан цэл залуу насны өдрүүд түүнийх. Сэтгүүлчийн ажилдаа дурлаж, нэг ч гэсэн гэгээн сайхныг бусдад хуваалцахаар гүйж явсан олон сайхан гэгээлэг нэвтрүүлэг, дулаахан ярилцлагууд ч энэ л эрхмийнх. Энэ цаг үеийн хүн бүхний сэтгэлд зүрхэнд “Цаг хөтөлбөр”-ийн нэвтрүүлэгчээр дүр төрх, дуу хоолой хоногшин, танил дотно нэгэн нь болж чадсан нь мөн л түүний ур чадвар, хөдөлмөр, бүтээл билээ. Тэр ТВ-9, С1, ТВ10, ТВ5 телевизүүдэд сэтгүүлч, редактор, захирлаар нь дэвшин ажиллаж, хамт олныхоо ганхашгүй багана, нугаршгүй тулах цэг нь байж, өөрийн мэдлэг чадвар, авьяас билиг, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, залуу үеэ шинэ санаагаар “услаж”, тэднийг урам зоригоор тэтгэн өндийлгөгч байсан гэдгийг нь өнөөдөр олон хүн батлан дурсаж байна.
“ГАН ҮЗЭГ” ТЭМДГЭЭ ЭНГЭРТЭЭ ГЯЛАЛЗУУЛСАН Ө.ОТГОНБААТАР

Сэтгүүлчид залуу сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлд оноож олгодог хамгийн анхны, хамгийн нэр хүндтэй, бахархал дүүрэн шагналыг МСНЭ-ийн “Ган үзэг” хэмээн хүндэтгэдэг. Тэр ч утгаараа юм уу, ерөөс сэтгүүлчийн хувиар хамгийн том цол хэргэмд тооцогддог болохоор ч тэр үү Ө.Отгонбаатар сэтгүүлч энэ тэмдэгтээ ихэд хайртай, энгэртээ байнга зүүж явдаг байв. Хэдийгээр тэр Хэвлэлийн тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, төрийн дээд Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан ч идэр залуухан насандаа эхэлж авсан “Ган үзэг” тэмдгээ энгэрээсээ салгадаггүй, үргэлж хүндэтгэн зүүж явдаг байсан нь тэр энэ шагналын үнэ цэнийг хамгийн ихээр мэддэг, эрхэмлэдэг байсантай нь холбоотой болов уу. Тиймдээ ч Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Монголд сэтгүүл зүй үүсэж хөгжсөний ойгоор, мэдээллийн сайт, сонин, телевизийн ойн баяр, том, жижиг ялгаагүй ямар ч хурал, чуулганд тэр “Ган үзэг”-ээрээ гоёчихоод тайзан дээр үг хэлж зогсдог байлаа. Бас олон ч залуу сэтгүүлчийн энгэрт энэ шагналаа зүүж өгөөд, сайн сэтгүүлч байхыг ерөөж байлаа.
ХӨДӨӨ, ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СЭТГЭЛД АСААСАН ГЭРЭЛ

Тэр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч болсноосоо хойш хамт олныхоо хамтаар олон шинэ, бодит ажил санаачлан, үргэлжлүүлэн хийж, бүтээсний дотроос онцлохгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь хөдөө, орон нутгийн хэвлэл мэдээллийн редакциуддаа хүрч ажиллаж, тэднийг дэмжин чиглүүлж, сургалт, зөвлөгөөн тогтмол хийсэн явдал билээ. Тэдэнд “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж том айл ард чинь бий шүү. Эрүүл, ёс зүйтэй, эрх чөлөөт сэтгүүл зүйг хамтдаа түүчээлнэ” хэмээн зоригжуулж, юу ч болж байсан урагшилж, орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ үйл бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх гол үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг үргэлж уриалж, мэдрүүлж, ойлгуулж чадаж байсныг нь мэргэжил нэгт нөхөд нь ээлж дараалан дурсаж байна. Ингээд зогсохгүй хөдөө, орон нутаг дахь редакциудын чадавхийг сайжруулах, сэтгүүлчдийн мэдлэг, чансааг дэмжин хөгжүүлэх, уран бүтээлийг нь үнэн зөвөөр үнэлэн шагнаж, урамшуулах төдийгүй гадаад, дотоодын сургалт, томилолтод ээлж дараагаар хамруулж байснаараа тэр орон нутгийн сэтгүүлчдийн сэтгэлд гэрэл асааж, урам зоригийн оч бадрааж, идэвхтэй ажиллах өрнүүн өдрүүдийг бэлэглэж чадсан билээ.
СЭТГҮҮЛЧЭЭ ӨМӨӨРСӨН МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Хөхөө өвлийн хүйтэнд мэдээллийн сайтаа хаалгачихаад сэтгүүлчидтэйгээ Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж байхад нь, үнэнийг илчилж, баримт дэлгэснийхээ төлөө шүүхэд дуудагдахад нь, саатуулагдан шалгагдахаар болоод баригдаад явж байхад нь гээд хэдэн бор сэтгүүлчийнхээ жаргал, зовлонтой бүх цаг үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нөхдийнхөө хамт “Яаж байна, юу болов” гээд хамгийн түрүүнд оччихсон зогсож байдаг байлаа. Ерөөсөө сэтгүүлчийн эрх хаана зөрчигдөж байна, тэр бүхэнд МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлэн, үнэн зөвөөр шийдүүлнэ, эрхийг нь хамгаална гэдгээ илэрхийлж, сэтгүүлчдийн найдвартай ар тал, нөмөр нөөлөг болдог байлаа. Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийнхөө хувиар тэр ийнхүү ажиллаж байсан бол сэтгүүлчийнхээ хувьд нэг ч удаа хэн нэгэн эрх мэдэлтний өмнүүр гүйж, нөгөөг нь харлуулж яваагүй. Ямагт мэргэжлийнхээ үнэ цэнийг дээдэлж, нэр төртэй ажиллаж ирсэн нь олон сэтгүүлчид үлгэр дуурайлал болж ирсэн билээ. Хамгийн гол нь Монголын сэтгүүл зүйд үргэлж эрх чөлөөний салхи үргэлж салхилж байгаасай гэж тэр хэн хүнээс илүү хүсдэг, түүнийгээ үйлдэл, хандлага, үгээрээ илэрхийлэгч байсныг нь мартах эрхгүй билээ, бид.
Тийм ээ, тэр амьдралдаа төдийгүй мэргэжилдээ залуусыг түүчээлэн замчилж, үлгэрлэн дагуулж, эрхэлсэн ажлынхаа нэр хүнд, үнэ цэнийг нь өндөрт өргөж, аав, ээж, алдрайхан ханиа хайрлан энхрийлж, дүү нараа халхлан нөмөрлөж, анд нөхдөдөө түших багана нь байж амьдарч чадсан. Тэр дундаа дандаа бусдын өмнө өөрийгөө дэлгэн нээж, хэн бүхнийг урам зоригоор тэтгэн тэнхрүүлж, өр зүрхнийх нь галыг өрдөж, дулаацуулна гэдэг баргийн аавын хүүд байхгүй чанар. Тиймээс ч бид өөрөөсөө илүү өрөөлийг боддог, өнөөдөр таарсан хэнтэй ч дотнохон мэндэлж, ажил төрөл, ахуй амьдралыг нь асуугаад, нуруун дээр нь зөөлхөн алгадаж, мөрөөр нь нөхөрсөг тэврээд зөрдөг дулаахан сэтгэлтэй түүнийг үүрд дурсан санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх үүрэгтэй, “өр”-тэй үлдлээ.
Монголын сэтгүүл зүйн нэгэн тод дүр, гэр бүлийнхээ өр зөөлөн хүү, хань, аав, ах Та элгэн нутаг, эх орондоо эргэн төрж, Монголын сэтгүүл зүйд эрх чөлөөний салхи салхилах тэр өдрийг харна гэдэгт итгэлтэй байна.
Ум ма ни бад мэ хум
Эргэлт.мн редакц
| МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ЭРХ ЧӨЛӨӨНИЙ САЛХИ САЛХИЛЖ БАЙГААСАЙ ГЭЖ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ХҮСДЭГ БАЙЛАА, ТЭР |
|
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |