Үе үеийн сэтгүүлчдийн өнөр бүлийн өргөө гэр тоонот нь, эв эеийн илэрхийлэл төв нь болсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч, авьяаслаг залуу сэтгүүлч Өлзийбаярын Отгонбаатар эр бие жагссан ид сайхан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж Монголын сэтгүүл зүй, нийгмийн оюун санааны ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ази тивдээ үлгэр жишээ ардчилалтай Монгол Улсад ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалан баталгаажуулах гол хүчин зүйл чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг эх орондоо жинхэнэ утгаар нь бүрэн гүйцэд төлөвшүүлэхийн төлөөх үйл хэргийг эрхэмлэгч Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагыг удирдан залах нэн хариуцлагатай албанд тэрээр сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн амжилт бүтээл дүүрэн зүтгэж явсан юм.
Монголын үндэсний радиогийн хүүхдийн цовоо цойлгон дуу хоолой болж эх орны өглөө бүрийг эхлүүлдэг байсан балчирхан үеэсээ л Ө.Отгонбаатар хэний хүү хэн болохоо эх орон, ард түмэндээ таниулсан бахархам хувь заяаны эзэн байж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн халуун гал тогоонд сэтгүүлч ах, эгч нарынхаа мөрөөр орж хорвоог таньж гар ганзага, хөл дөрөөнд хүрэн мэргэжлийн сэтгүүлч болсон билээ. Монголын сэтгүүл зүйн өндөр босгоор алхан орж ирсэн Ө.Отгонбаатарын тэр цаг үе бол Монголд шинэ цагийн чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий болж, олон арван телевиз ар араасаа төрөн гарсан нийгэм цаг үеийн халгиа цалгиатай 1990-ээд оны эхний он жилүүд байлаа.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбээр “Ийгл”, ТВ-9, С1, ТВ10, ТВ5 зэрэг томоохон телевизийн нүүр царай болж, сурвалжлагч, тоймч, мэдээний албаны дарга, гүйцэтгэх захирал, захирал, ерөнхий редактораар ажиллан ачааны хүндийг үүрч, асуудлын голыг нугалдаг, хамаг л хариуцлагатай албанд хүчин зүтгэж их өрсөлдөөн дунд дэлгэц эзэгнэнхэн дэвжиж хөгжсөн уран бүтээлч байв. Тийм ч учраас монголын сэтгүүлчид, түүний дотор ахмад үеийн үзэг нэгт сэтгүүлчид бид 2022 оны долдугаар сарын 06-нд хуралдсан МСНЭ-ийн ээлжит Их хурлаараа Ө.Отгонбаатарыг мэргэжлийн байгууллагынхаа удирдагчаар сонгон баталж, Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн хүнд ачааг түүнд үүрүүлсэн билээ. Тэр монголын сэтгүүлчдийн итгэлийг дааж манай мэргэжлийн холбоог чадмагаар удирдаж байлаа. Үйл ажиллагаа, үйлс зорилго, төр түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаараа монголын төрийн бус олон байгууллага дундаас ямагт манлайд нь явж ирсэн, эрин цаг үеийн түүхийг үнэн мөнөөр нь бичиглэн туурвигч мөнхийн бичээч, нийгмийн оюун санааны түүчээ хүчийг эгнээндээ нэгтгэсэн МСНЭ-ийн Ерөнхийлөгч зуурдаар нас нөгчсөнд тус холбооны ахмад сэтгүүлч бид сэтгэл эмтрэн гашуудаж, гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ө.Отгонбаатарын минь төрөлх хөөрхөн ааш, хүүхэд зан чанар , Монголын үндэсний радиогийн алтан фондод мөнхөрсөн өвөрмөц содон дуу хоолой, телевизийн цэнхэр дэлгэц эзэгнэсэн гэгээн дүр төрх бид бүхний төдийгүй монголын үзэгч , сонсогч түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН АХМАД СЭТГҮҮЛЧИД:
Хорлоогийн ЦЭВЛЭЭ-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор
Тугалхүүгийн БААСАНСҮРЭН-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Доктор, профессор
Ломбын НОРОВСҮРЭН-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
Даваагийн ДОРЖДУЛАМ-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Сүрэнгийн ЗЭВСЭГ-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Адъяагийн БАЯРМАГНАЙ-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Найдансүрэнгийн ДАРИЙМАА-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Донойн ЦЭДЭН-ИШ-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Ядамжавын СУМЪЯА-Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналтан
УМ МА НИ БАД МЭ ХУМ
| ЗУЛ ҮГ: Ө.ОТГОНБААТАРЫН ГЭГЭЭН ДҮР ТӨРХ БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ҮҮРД ХОНОГШИН ҮЛДЭНЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |