Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Нээлтийн үеэр ССАЖЗ-ын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ:
“Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн. Энэ нь “Welcome to Mongolia”, “Go Mongolia” зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон хөтөлбөрүүдийн үр дүн бөгөөд 2022 онтой харьцуулахад жуулчдын тоо 183 хувиар буюу 2.8 дахин өссөн үзүүлэлт юм” гэж онцоллоо.
.jpg)
Тэрбээр мөн өнгөрсөн онд хэрэгжүүлсэн дараах онцлох ажлуудыг дурдав.
Үүнд:
Trip.com групптэй албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлж, тус платформын хагас тэрбум хэрэглэгч Монгол Улс руу нислэг захиалах, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой болсон.
БНХАУ-д зохион байгуулагдах “China International Travel Mart” арга хэмжээнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцохоор болсон.
“Lonely Planet” болон “Wanderlust” аялал жуулчлалын нэр хүндтэй мэдээллийн сувгуудаас Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн таатай орнуудын нэгээр нэрлэсэн. Үүний үр дүнд олон улсад Монголын талаарх эерэг сэтгэгдэл 126 хувиар өссөн.
Агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өндөр үр ашигтай зах зээлийн улс орнуудтай хамтран агаарын тээврийн шинэ хэлэлцээрүүд байгуулж, 2024 оны байдлаар 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлсэн. Монгол Улсын түүхэнд анх удаа 2 сая гаруй зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэсэн.
United Airlines компани 2025 оны 5-р сараас эхлэн Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон.
Монгол Улсын визийн нөхцөлийг хялбаршуулах бодлогын хүрээнд 32 орны иргэдийг визгүй зорчих, 36 улсын иргэдийг цахим виз мэдүүлэх нөхцөлөөр хангаж, жуулчдын аялах орчныг сайжруулсан.
Олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “CNN”, “BBC”, Английн Фулам хөлбөмбөгийн баг, дэлхийн контент бүтээгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах ажлууд өргөн хүрээнд хийгдсэн.
Монгол Улс 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах, нэг жуулчны Монгол Улсад зарцуулдаг дундаж зардлыг 2000 ам.доллараас 4000 ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын орлого 8 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх боломжтой. Үүнд хүрэхийн тулд жил бүр аялал жуулчлалын салбарын өсөлтийг 15-аас дээш хувьд хүргэх шаардлагатай бөгөөд нэгдсэн стратеги төлөвлөлт, тогтвортой хөрөнгө оруулалт, салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг сайд онцлов.
Чуулганаар хэлэлцсэн гол сэдвүүд
Олон улсын аялал жуулчлалын салбар 2030 он гэхэд 2 тэрбум жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарын өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас хоёр дахин хурдтай байх тооцоолол гарчээ.
Гол чиг хандлагууд:
Эко аялал жуулчлал – 2034 он гэхэд 945 тэрбум ам.долларын зах зээлтэй болж, жил бүр 14%-иар өсөх хандлагатай.
Адал явдалт аялал жуулчлал – 2032 он гэхэд 1.7 их наяд ам.долларын үнэлгээтэй болж, жил бүр 10%-иар өснө.
Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал жуулчлал – 2024 онд 1 их наяд ам.долларын зах зээлтэй болсон ба ирэх жилүүдэд 13%-иар өсөх төлөвтэй.
Эдгээр чиг хандлагын хүрээнд Монгол Улсыг зорьж буй жуулчдын 47 хувь нь эко болон адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож байгааг судалгаагаар тогтоожээ.
Мөн ганцаарчилсан аялал нь дэлхий даяар тренд болж, энэ төрлийн аяллын хайлт жилийн дотор 36%-иар өссөн.
Хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд нэвтэрч, хувь хүнд тохирсон аяллын санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээг өргөжүүлэх шаардлага бий болж байна.
Монгол Улс аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах, аялал жуулчлалын орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан нь амбицтай боловч хэрэгжих боломжтой бодлого юм. Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын зах зээлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч, нэгдсэн стратеги, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай болохыг оролцогч талууд онцлон тэмдэглэлээ.
| “TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |