• Өнөөдөр 2025-02-11

“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

2025-02-10,   1098

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.
 
Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн тусгажээ. Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж буй юм. 
 
2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн Ерөнхийлөгчийн 13 дугаар тоот зарлигаар Алдарт эхийн одон авах журамд өөрчлөлт орсноор эхийн одон авах эхчүүд 2025 оны 04 сарын 1-ээс өмнө материалаа өгөх шаардлагатай аж.

“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 13:02:57
    Лхагвасүрэн: Алдарт эхийн одонгоо авах гэж байгаад ээж нь өөрөө бурхан болсон бол яах вээ одонгоо авхын өмнө бурхан болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-10 10:43:58
    Амрараа: Өмөн 4 дөх хүүхэд нэг нас хүрсэн бол одон өгдөг байсан шүү дээ одооюу нь өөржилт э
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188