Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хамтран аймгийн Мал эмнэлгийн лаборатори, сумдын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнийг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангаж, сургаж дадлагажуулах, малын эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, анхан шатны үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газарт нийт 20 нэр төрлийн 139.4 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2025.02.07/ Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд боллоо. Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн, нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж нийлүүлснээр малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чадавхыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Үүнээс гадна анхан шатны малын эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих багаж, хэрэглэгдэхүүнийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг, төслийн зохицуулагч Л.Баяртулга нар гардууллаа. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинээр нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах чадвар эзэмшүүлэх зорилтот арга хэмжээг ХХААХҮЯ, МАА-н ЭЗЭН төсөл хамтран зохион байгуулахаар боллоо.

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр мал сүрэгт эмнэл зүйн үзлэг хийх, дархлаажуулалт, халдваргүйтгэл, шимэгчтэй тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тус төсөл 14 аймагт хэрэгжиж байна.
| 139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |