• Өнөөдөр 2025-05-16

ИРГЭН О: ЭЭЖ, ДҮҮ НАРАА ХАРАМСАЛТАЙГААР АЛДЛАА

2025-02-06,   691

               Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн нэгдүгээр сард гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан.

        Тэгвэл өнөөдөр тус гэр бүлийн гишүүн болох цэргийн алба хааж байсан хүү нь мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүнд мэдээ сонсоод яах учраа мэдэхгүй хүрч ирлээ. Цэрэгт байх хугацаандаа ээж, дөрвөн дүүгээ харамсалтайгаар алдлаа. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж ярьдаггүй байсан.  Гэтэл сайжруулсан шахмал түлш түлснээс хойш өчнөөн хүн нас барлаа. Үнэхээр харамсалтай байна. Надад өмгөөлөгч байхгүй, хаана хандахаа мэдэхгүй байна. Ээж минь сүүлд ирээдүйн тухай сайхнаар ярьж байсан. Хөөрхий, дүү нар минь юу ч мэдэхгүй харамсалтайгаар амиа алдлаа. Манай ээж жирийн л нэг ажилтан хүн байсан. Том дүү минь онц сурдаг, жүжигчин болох хүсэлтэй, бага дүү харин нэгдүгээр ангийн сурагч байсан.  Оршуулгийн зардал гээд улсаас таван сая төгрөг өгсөн. Шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэж хэлсэн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байр сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Би гомдолтой байна" гэв.
 

ИРГЭН О: ЭЭЖ, ДҮҮ НАРАА ХАРАМСАЛТАЙГААР АЛДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188