Эмч эмнэлгийн ажилтнууд, өвчтөн үйлчлүүлэгчдийн
эрхийг хамгаалахад дэмжлэг хүсэх тухай
Бид Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвтэй холбоотой Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хотын даргын талаар болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжихэд бодлогын дэмжлэг үзүүлж өгөхийг 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр төрийн түшээдэд хандаж байсан.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн албадан гүйцэтгэх захирамжийг хэрэгжүүлэхгүй байх хэрнээ, өөрийн харьяа нийслэлийн захиргааны байгууллагуудаар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг тушаал гаргуулах, гаргасан тушаалыг нь цагдаагийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажлыг хүч түрэн балмад байдлаар эмнэлгийн ажилтан албан хаагчдыг айлган сүрдүүлэх хавчин шахах байдлаар хийж байна.
Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар тус клиник төвийн төрийн сангийн гүйлгээг 2025.01.15-ны өдрөөр зогсоож, өвчтөнүүдийн эм тариа эмчилгээний туслах материалууд хоол хүнсийг тасалдуулан, ажилчин албан хаагчид хөдөлмөрийн хөлс цалингаа авч чадахгүй, байгууллага халаалт дулаан гэрэл цахилгааны төлбөр тооцоогоо хийж чадахгүй байдалд хүргэх, гүйцэтгэх захирлын тоон гарын үсэг, нэвтрэх эрхийг хаасан. Энэ мэтчилэн төрийн сангаараа дамжуулан татвар, нийгмийн даатгалыг төлөх гүйлгээг хаан зогсоож, заавал өр төлбөртэй, зөрчилтэй байгууллага болгон харуулах гэсэн оролдлого нь эмч ажилтнуудын эрх, өвчтөнүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн онцгой анхааралд авна уу .
Эрх мэдэл албан тушаалын хүч бяраар захиргаа, хүчний байгууллагуудыг ашиглахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр илт буруутган Нийгмийн даатгалын шимтгэл, татварт өр төлбөр үүссэн байгаа нь шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үүссэн байж болзошгүй гэж нийтэд түгээж, гэмт хэрэг үүсгэнэ шүү гэж айлган сүрдүүлж байгаа нь хэрээс хэтэрч байна.
УАУ-ны ЭСКТөвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал гурван жилийн хугацаанд хийгдэж, аудитын дүгнэлт нь гарч, 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын арванхоёрдугаар тогтоолын нэгдүгээр заалтаар “хангалттай” гэж дүгнэгдсэнээр ТБОНӨТХууль, Менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ дүгнүүлснээр дүүрсэн. Хотын захиргааны буруутай үйлдлээс болж хойшилсоор Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр дамжин Улсын дээд шүүхээс 2015 онд энэ асуудлыг эцэслэн тогтоож, Нийслэлийн өмч хувьчлах комисс-т Гэрээний дагуу дуусгавар болгох шийдвэр гаргахыг даалгасан тогтоол гаргасныг хэрэгжүүлэхгүй 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн төсөвт байгууллагын тоонд хамааруулан явж байна.
Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл Нийслэлийн төсөвт байгууллагаар нь байлгаж байгаа нь хотын даргын өөрийнх хууль, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа буруу үйлдэл. Хотын дарга Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, тус эмнэлгийг төсөвт байгууллагад байлгаж байгаа учраас, энэ байгууллагын тогтмол зардал, цалин хөлс, шимтгэлийн зардлыг хотоос санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй, сүүлийн жилүүдэд нийгмийн даатгал, татварт өр төлбөртэй байдалтай байлгаж байгаагаас гадна одоогийн байдлаар эмнэлгийн санхүүжилтийг бүрэн зогсоож, эмнэлгийн эмч ажилтнуудыг, эмчлүүлж байгаа иргэдийн эрхийг хөсөрдүүлж хохироож байна. Дараалан хууль зөрчиж байгаа энэ бусармаг хариуцлагагүй үйлдлээ УАУЭСКТ-т тохох гэж эрх мэдлээ ашиглан цагдаа хуулийн байгууллагыг ашиглан айлган сүрдүүлж дарамталж байна.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх, шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн. УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас УАУЭСКТ өнөөг хүртэл нийслэлийн төсөвт байгууллага гэсэн статустай явж байгаа. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрийн сан зэрэг хотын холбогдох байгууллагаараа дамжуулан төсвийг зогсоож, эмч, эмнэлгийн ажилтнуудыг цалингүй, эмчлүүлэгч өвчтөнүүдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
Улаанбаатар хотын даргын хууль зөрчсөн үйлдлийг зогсоож, эмч эмнэлгийн ажилтнуудын хууль ёсны эрх, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах хүний эрхийг хамгаалахад УИХ-ын гишүүд та бүхэн хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.
Мэргэжлийн багийн ахлагч Ж.Хатанбаатар
Улаанбаатар хот 2025.02.06
| УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ 126 ГИШҮҮНИЙ СОНОРТ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |