• Өнөөдөр 2025-01-31

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2025-01-29,   157

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. Дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж байгаа аж. Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байна. 
 
Налайх дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйжтэл хийгдэж байна. Голомт сургуулийн бага сургууль болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байна.
 
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-29 22:59:58
    ☭∞: ☭∞
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188