• Өнөөдөр 2025-01-31

Санхүүгийн боловсрол олгох “Level Up” хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох Level-Up хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
 
Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Алтай хотод болж, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, сурагчдын хамтын “Санхүүгийн боловсрол миний амьдралд” чөлөөт ярилцлагыг өрнүүллээ. 
 
"Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшилд суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймгийн 130 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа ба 5 сарын хугацаанд 5000 сурагчдыг хамруулах зорилттой юм.
 
Энэхүү үйл ажиллагааны үеэр танхимд цугласан сурагчдаас 30 азтан тодруулж, АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн 50,000 хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацийн хадгаламжийн эрхийн бичгийг гардууллаа.

Санхүүгийн боловсрол олгох “Level Up” хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188