• Өнөөдөр 2025-04-11

Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг авч эхэллээ

2025-01-24,   184

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.
 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Эхийн цахим үнэмлэхийн хуулбар /"E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй/
 
-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
 
-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /
 
-Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/
 
-Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол
 
АНХААРАХ ЗҮЙЛ
 
1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.
 
2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх
 
3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах шаардлагатай.
 

Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг авч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188