• Өнөөдөр 2025-04-18

Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ

2025-01-24,   263

Говь-Алтай аймгийн төвөөс урд зүгт 135 км-т Цогт сумын төвөөс зүүн зүгт 45 км-т Баян-Өндөр баг "Дөтийн даваа" гэдэг газар Цогт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан хоёр зүтгүүр автомашин цасанд суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгчээ.
 
Онцгой байдлын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Beiben-ND42506”, "Beiben North Benz-ND4257" загварын автомашин хоёр зорчигчтой цасанд суусан байсныг дөрвөн цаг ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгчээ.
 
Нэгдүгээр сарын 4-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул иргэд анхаарал болгоомжтой зорчино уу.

Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188