• Өнөөдөр 2025-04-18

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана

2025-01-24,   138

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаана. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх юм. Хуралдаанаар:
 
–“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцож үг хэлнэ.
 
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
 
-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 


УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188