ДУРЛАЛ
"Дурласан байлаа. Ганцаараа инээж явсаар нэг л мэдэхэд газрын мухарт ч хүрдэг байсан. Ажилд дарагдсан ч, нойргүй хоносон ч, алдаа гарсан ч, ирээдүй бүрхэг харагдсан ч, нулимстай дуу аяласан ч инээмсэглэл өөрөө намайг хаа ч явсан газар олж ирээд уруул нүүрнээ зурагдчихдаг байсан. Хахир өвлөөр хамгийн нөмгөн гүйлээ ч ханиад хүрдэггүй байсан. Үс зүсээ гоодоогүй байтлаа тэр чигээрээ гэрэлтэж, дурласан эмэгтэй болсноо зарлачихсан байсан..."
АРВАНХОЁРДУГААР САРЫН БЭЛЭГ
"...Цаг хугацааг урсгах жам ёс хэмээгч хорвоогийн мухарт далдын далд хэвтэх хуучин хайрцагт түгжээтэй л байж байдаг даалимбан боодолтой зүйл шиг хэзээ ч сонирхол татахгүйг хэлэх үү. Түүний түлхүүрийг манцуйтай байхаасаа л халаасалчихаад хором хормоор хорвоогийн мухарт далдын далд хэвтэх хуучин хайрцаг тийш уйлж, инээн гэтэлгэн зүглэж явдгаа хүн ер нь мэддэггүй юм байна даа..."
БИ Ч БАС ЭМОРНО
"...Буцаад залуухан хүүхэн болох юмсан. Гэрэлтсэн чийглэг, ганц ч үрчлээгүй толигор арьстай. За яах вэ чамайг л гэж бодоод цаг хугацааг ухрааж өгье гэж бурхан надаас гуйвал байна шүү, би ингэж л хариулна. Юу вэ гэвэл..."2000 онд очьё"..."

УЛААНБААТАРТ ХАВРЫН ҮДЭШ БОЛЖ БАЙНА
"...Улаанбаатарын саарал утаа, саарал хүмүүс, саарал гудамжийг нэвт зүсэн хавраар, үдшээр болзоонд яараагүй залуу нас байдаг гэж үү. Байхгүй дээ, гар гараасаа атгаад, энэ бүүдгэр ертөнц дээр хоёулхнаа л аз жаргалтай юм шиг ийм танхил хаврын үдшийг бүгд танина..."
ТЭР ХҮН МИНИЙХ
"...Гутлаа тайлж, цуваа өлгөн ороход өөдөөс дагуулан ширтэж байдаг гүн харцтай, хав хар нялххан нүднүүд минийх юм. Цас орохоор хамгийн түрүүнд тэдний минь хөмсөг, сормуусан дээр л буучихдаг. Учир нь тэр хүн минийх."
ХАВАР БИЧСЭН ЗҮРХНИЙ ЗУРАГ
"...Хавар болохоор хүүхэд насаа дурсдаг нь хүний л ёс юм даа..."
"НИКИТОН"-Ы БАТЧУЛУУНД ЗОРИУЛАВ
"...25 жилд хуучирч гандаагүй дуу хоолой, авьяас мэдрэмж, сэхүүн царай, ганган төрхийг чинь анхны янз донжоор харах надад лав урамтай байдаг..."
НАМАР ҮДШИЙН БОРООНООР...
"...Цонх бүрийн цаана, тооно болгоны доор ээж, аав, эмээ, өвөө, хүү, охин зулайгаа нийлүүлэх шахам суугаад хооллож байгаагаар төсөөлөх би дуртай..."
НАВЧ, НАВЧ, НАВЧИС
"...Уруул шиг, шүхэр шиг, ээмэг зүүлт шиг гоё, бүр зүрх судас шиг энхрий. Үхэл шиг чухал, үрэгдэгсэд шиг нандин..."

ГИЙДАА
"...Гурилтай шөл монгол айлын гал тогоонд үе уламжлан ирэхдээ ширээ тойрон суугаад эцэг, эхээ санах шиг өег бодол, ачлан талархах сэтгэл авчирдаг билээ..."
ХАЙРЫН ТУХАЙ Л БОДНО
"...Үхэлд ганцхан хүч байдаг нь энэ амьдралыг төгсгөх. Гэтэл хайр гэрэлтүүлж, үргэлжлүүлж, тодорхойлж чадна. Үхэл хайрын дэргэд ийм хүчгүй учраас үхэхээс биш хайрлахгүй байгаа сэтгэлээсээ л айх учиртай..."
NOVEMBER RAIN
"...Арваннэгдүгээр сарын бороо байгалийн аймшигтай романтик үзэгдэл шүү дээ. Анхныхаас сүүлчийнх нь, бүр арваннэгдүгээр сарынх нь илүү ариун, илүү хүйтэн, илүү гунигтай байхыг хэн мэдлээ..."
ҮЗЭСГЭЛЭНТ ШУЛАМ
"...Хэтэрхий энгийн, бүрэг бөглүүг минь илчилдэг энэ уйтгартай ч юм шиг нүүр царайгаа яавал араншинтай, бас илүү дур булаам болгох билээ..."
СОНСОЖ ҮЛДЭХИЙГ ХҮССЭН НУУЦ
"...Зовж яваа нэгэнд айсуй жаргалын дайтай, шархалж суугаа хүнд итгэл найдварын зөнтэй сайхан түүхүүдээс амьдрал бүрэлддэг дээ..."
ОХИДЫН ҮЗЛЭГ
"...Өнөөгийн нийгэмд ч охидыг үзэж шалгадаг, хөвгүүдийг өөрсдөө л хүсээд очоогүй бол хэзээ ч тэднийг хянадаггүй нь үргэлжилж байна..."
ЭЭЖ ХҮН ЭГНЭГТ БАЙДАГ
"...Үхэл ээжийг эгнэгт үгүй болгочихно гэж айсан минь үнэндээ үгүй юм билээ. Ээж хүн үгүй болдоггүй юм байна лээ. Гагц зүрх сэтгэлд, гэрэл зурагт биш, бүр зан чанарт үлддэг гээч..."
ЧАМАЙГАА ҮДЬЕ
"...Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, уйлсан ч уйлаагүй чигтээ удвал харин гунигийн далай болох нь ээ, хонгор минь..."
ХОНХНЫ БАЯРЫН МАРГААШ
"...Инээх хэцүү, уйлах бүр ч утгагүй тэр нэгэн хонхны баяраас болж би ерөөсөө л маргаашнаас нь ажил хайсан мэт..."
ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН МИНЬ ИРЛЭЭ
"...Наддаа чи сансрын нисэгч, далайн дээрэмчин, идэр жинчин, энхийг сахиулагч..."
БИ ЧАМД...
"...Ээжийгээ санан хоосроход дүүргэчих санаатай тэвддэг асрагч минь. Өөрийгөө голон үгүйсгэхэд итгүүлэн сэнхрүүлэх гэж ятгадаг худалч минь дээ. Өвдөхлөөр 13-ын А маягтын араас үүр цүүрээр үглэн босгож, эмч эмнэлэг дагуулаад гүйчихдэг бичиг баримт хөөцөлдөгч гуай. Зүүдлэхдээ хүртэл надад ямар нэг зүйлийг ойлгуулчих гээд байдгаараа хичээчихсэн үглэж байдаг мангар аа. Би чамд хайртай."
МИНИЙ АЯЛАЛ
"...Хорвоо ертөнцтэй танилцаж буй үрсээ дагуулаад тэнгис далай тийш нисэх өдрийг тэсэн ядан хүлээж байна, тэдний минь нүд хэрхэн гялалзахыг төсөөлж байна. Бяцхан хайгуулчдынхаа тийм нэг баяр жаргалыг харахын төлөө халаасаа хоослоход бэлэн."
РОМАН
"...Хачин юм шүү, би одоо ч чамд зориулан өөртөө бүтээсэн дурлалын романаа нандигнан санадаг. Төгсгөл нь надад мөрөөдлийн амьдралд хүрэх тасалбар атгуулсан гэж итгэдэг..."

УУЧЛААРАЙ ХАЙРТ МИНЬ. ТЭГЭХЭД...
"...Тэр ганцаархнаа гуниагүй, шархлаагүй мэтээр яаж бас тэгж худал инээмсэглэж миний хажууд зогсож байсан юм бол. Ирээдүйн тухай яриа хамтынх байхад хардаг байсан тэр зүгээ яаж өөрчилж зүрхэлсэн юм бол..."
ХҮЛЭЭЖ БАЙНА
"...Хүлээж байгаа хүнд цаг нэг бол цовхчин дэвхчиж, нөгөө бол явж өгөхгүй гайтахыг хараач. Арванхоёрдугаар сард цаг хугацаа сул дорой болдог юм..."
ГАНЦААРАА
"...Тэр эмэгтэй өөр хүн. Хэтэрхий хуурай арьстай болчихсон, хэдийдээ ч ингэтлээ бухимдсан юм гэмээр цохондоо гүн үрчлээтэй, санаан зоргоор авирладаггүй, тааваараа загнаж чаддаггүй, ерөөс тэс өөр хүн ажээ..."
БИ ХОГШИЛ БИШ
"Би ерөөсөө толь болъё. Дураараа аашилж мэддэггүй, түвэг уддаггүй, ямар л дүр байна, буй байгаагаар нь ойлгодог, өө сэвгүй дугуй толь. Инээхээр инээж угтдаг, уурлахаар ижилхэн тусдаг ухаалаг бас гялалзсан сайхан эд шүү дээ..."
ХАВАР ГЭНЭ
"...Хавраас өөр цаг хугацаа байдаггүй юм шиг амьдар. Өмнө нь огт үзээгүй юм шиг хаврын хаврыг шинээр угт. Хавар мөрөөд, хаварт итгэ, хавар шиг аягла..."
АЛИВ, ОХИН, ИНЭЭГЭЭРЭЙ
"...Чиний гар тэнгэрээс газар сахиулсан даль жигүүр юм шүү. Тольдох гэх, тоогдох гэх, алив хэмжүүрт өөрийгөө битгий зөвшөөр. Даль жигүүрийг олж үзсэн нь огтолчих гээд байдаг юм. Тэр хайртай хүний нүдний толионд л харагддаг болор тунгалаг үзэгдэл юм.
ЭЭЖИЙН ЦҮНХ
"Өөрийн юм шиг дураар онгично. Нүдээ аньж байгаад гараа дүрэхэд л хаана юу байгааг нь мэдэх дотно эд..."
ААВ БА БИТҮҮН
"...Аав минь хар бор ажил гамгүй хийсэн атлаа өтөл насандаа ч тэгш сайхан хуруунуудтай, цэмцгэр гартай хүн байлаа..."
УЛААНААР, УДААНААР...
"...Зөрж өнгөрөх хүмүүс тод улаан уруулыг хараад хар цагаан кинон дотроос ганцхан ширхэг улаан навч олж үзсэн шиг гайхан балмагдаасай. Хүүхэн бүхэн цүнхнийхээ буланд мартаж орхисон будгаа эрж олоод уруулаа улаанаар, удаанаар будаасай..."
СҮЙТ БҮСГҮЙН ААВ
"...Нэгэн цагт яг ийм охинд дурлан гараас нь атгаснаас хойш энэ хүртэл амьдарсны баталгаа. Энэ хурим, энэ бүжгийн гол дүр, сүйт бүсгүйн аавын мөр үл ялиг чичирч, нүдэнд нь хайрын нулимс цийлэлзэж байна..."
МАНГАС ШИГ ХОТ МИНУ
"Улаанбаатар минь мангас билээ. Дөрвөн зууны тэртээх улсын хамгийн том мөрөөдлүүд, оюун санаа, эрч хүч энэ мангасыг бүтээжээ. Мангас тийн өдгөө үзэсгэлэнт болсон юм. Юунд ч, хэзээ ч цаддаггүй, хэнд ч бууж өгдөггүй, аймшиггүй догшин атлаа гэнэ сэргүй ховсдон соронздогч аварга биет болсон юм..."
ХАНДАА ЭГЧ
"...Хандаа эгч надад олны дунд эвтэй явах, бусдын учрыг олох ухаан сургасан юм. Бас аав, ээжээ хайрлахад сургажээ..."
ГЭРТ ЭЭЖ, ГАДАА ЦАС
"...Ээж хаалга үүд онголзуулан түчигнэж байсан ч би ер түүртэж сэрэлгүй нойрсож чаддаг байсан нь гайхмаар. Би ээжийгээ чимээ, сэрүүлэг, сануулга гэж ер боддоггүй, тийм их итгэл байжээ. Гэрт ээж байхад цас орох, даарах, унаагүйдэн хол алхахын ар ямар гоё том бэ. Ховлоод л, туниад л..."
САН РЭМО
"...Итали халимагтай хөвгүүд, мини формтой охид, итали дууны аянд диско бүжиглэж, Сан Рэмогоос л сонссон аялгуулаг, хөгжимлөг дуунуудаар ирээдүйгээ төсөөлсөн гэнэн, гэгээхэн нас..."
АНХНЫ ХАЙР
"...Шинэ сургууль, шинэ ангид очоод бушуухан шиг түүнийг мартаад, дахиж хэнд ч сайн болохгүй дээ. Ганцхан хичээл номондоо л мэрийгээд дээд сургуульд орж, ёстой янзын гоё хүүхэн л болж авах минь гэж хатуу шийдэв..."
ЭЭЖИД НЬ ЧАМД ӨГӨХ ЮУ Ч БАЙХГҮЙ
"...Эхлээд өөрийгөө таньсан хойно өрөөлийг хайрлах, мэдэх, цаг хугацаагаа эрхшээх өдөр ирнэ, охин минь. Хэн бэ гэх хэмжээгээ багцаалчихаар оршин тогтнох орон зайгаа бүтээчихдэг юм, үр минь. Ээжид нь дурлалт эрийн бэлэглэсэн алмаазан бөгж байдаггүй. Жижигхэнийг тоохгүй ширвэж явсан үе бий. Одоо том нь таарлаа ч ааваас чинь хүсэхгүй болж. Амьдралыг чинь хүн зохиож өгдөггүй юм аа, алдрай минь..."
АРВАН ЖИЛИЙН ДАРАА УУЛЗЪЯ
"...Би чамтай арван жилийн дараах яг энэ өдөр, яг энэ цагтаа, яг энэ гүүрэн дээр тэврэлдэн уулзмаар байна. Юу ч болсон, юу ч хийж байсан хаяад болзоондоо чи ирээрэй, би амалж байна, заавал ирнэ..."
ШИНЕЛЬ
"...Тэтгэвэрт гарсан хойноо ч ахуй амьдралаа алба хааж байх үеийнхээрээ эртэч, шалмаг, аливаа үг үйлдэл жигдхэн, юуханд ч түүртдэггүй, эргэж буцдаггүй, урваж шарвадаггүй эр байсаар хорвоогийн амьдралыг туулсан юм..."
БОЛОРОО БА ТОГТОЛЦОО
"...Болороо хүн болж төрснөөсөө хойш Монголд буруу өрөгдсөн хүнлэг бус, шударга биш тогтолцоог хором бүрт сөрж амьдарсан. Тоглоомын талбайд айлын хүүхдүүдтэй тоглохын төлөө, сургуульд сурахын төлөө, их сургууль төгсөхийн төлөө, хайрлаж дурлахын төлөө, үрээ тээж төрүүлэхийн төлөө, мэргэжлээрээ ажиллахын төлөө, өөрийг нь хүн шиг хүлээж авдаггүй тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцсэн юм..."
ЧИШШ, СЭТГҮҮЛ ШИЛЖИХ МӨЧ...
"...Энэ уур амьсгалд би дурладаг. Энэ хүртэл үзэн ядах, жаргах олон янзын мэдрэмжид хөглөгддөг ч эцэст нь ирдэг энэ мөчийн төлөө би ажилладаг. Эрхлэгч илгээх товч дарахыг дизайнерт зөвшөөрөх хүртэлх энэ мөчид би чихэвчээ зүүгээд энэ бүхэн надад огт хамаагүй мэт худлаа царай гаргачихаад дуу сонсож сууна..."
ОНЫ СҮҮЛЧИЙН ЗАХИА
"...Багад ногоон гацуурын даруухан зурагтай жижиг цаасан уутанд боосон бэлэг барьсаар гаднаас орж ирэхдээ ээжийн минь жижигхэн гар дандаа л даарчихсан байдаг сан. Бэлгээ аваад ээжийгээ тэврэхэд дээлнээс нь жавар бас "Может быть" ус сэнгэнэдэг хар багын дурсамж одоо надад ердөө хэдхэн хормын өмнөх мэт ямар ойрхон бодогдоно вэ. Яагаад ч юм, шинэ жил болохоор л би тэр усны үнэрийг, бэлэгнээс гарч ирдэг жүржийг, бас ээж минь яагаад огт бээлий өмсдөггүй байсан тухай боддог юм..."
| "ЗУРВАС" НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |