• Өнөөдөр 2025-07-08

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2025-01-23,   331

Аргын тооллын: 2025 оны нэгдүгээр сарын 23. Пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 8:30-17:38
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ тохиромжгүй.
 
       Бархасбадь гараг. Билгийн тооллын 24, ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР.
 
  Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188