• Өнөөдөр 2025-04-18

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсжээ

2025-01-17,   3717

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр зуурдаар нас барж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
 
Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайд ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын алба хашиж байв.
 
1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын анхны  Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байв. 
 
1997 оны наймдугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байлаа. 
 
Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, мөнхөд дурсагдах болно.
 
Ум сайн амгалан болтугай!

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-19 12:10:20
    зочин: Монголыг там болох эхлэлийг тавьж өгөөд өөрөө хагарталаа баяжиж тарвалзаж байгаад явлаадаа. Монголд л дахин бүү үзэгдээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 19:40:30
    Дорж: Тамсагийн газрын тосыг Хятадад өгсөөр байгаад нефтийн үйлдвэр ч үгүй газрын тос ч үгүй болгосон горыг нь Бурхан мэдээд аваад явж дээ хөөрхий морин цагт Тамсагийн талд аваачиж бул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 13:05:58
    Зочин: уМ МААНИ БАДМИ МУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 13:05:57
    Зочин: уМ МААНИ БАДМИ МУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 13:05:57
    Зочин: уМ МААНИ БАДМИ МУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 13:05:56
    Зочин: уМ МААНИ БАДМИ МУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 13:05:55
    Зочин: уМ МААНИ БАДМИ МУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 12:45:01
    Ккк: Нэг ч гэсэн шуналын тулам далд орлоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 12:11:02
    Bi: Amia horlochihson ymuu? Zuurdaar geheeree yamar uchirtai ym boloo?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 00:52:25
    Зочин: Ум маани бадми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 00:07:14
    зочин: хийсэн ч юмгүй нэр төр ч үгүй нүцгэн буцдагийг бусд нь сайн хараарай удахгүй араас нь явцгаана шүү та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-18 00:02:25
    huts: ashgui2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 23:49:07
    Зочин: Төр нийгмийн зүтгэлтэн гэсэн үүү. Төр улсдаа гай болсон зүтгэлтэн л байх. Ард түмэн гашуудахгүй л байх шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 23:37:21
    зочин: НӨХӨЖ БАРШГҮЙ ХОХИРОЛ БАЙХДАА ЯАХАВДЭ МОНГОЛЫН НЭГ ГАЙ ҮХСЭН БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 23:28:27
    w: bulgan suultei baigaarai uran demjsen 126g uter turgen daguulaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 22:59:44
    Зочин: Булган сүүлтэй байх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 22:44:39
    JAMES : Эээ зайлуулаа, яагаа вэ, зуурдаар гэнэ үү? Хээгүй сайхан хүн байлаа та, сайхан амар даа ум ма ни бадмий хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 22:20:56
    Зочин: Ум мани бадь ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 22:19:17
    зочин: Ураны а уудал босох бүрт дэмжиж байсан хүн гэрээ байгуулсан өдөр явжээ хачин юм бэ ум манибадмэхум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 21:57:04
    А.Чимэг: УМ МА НИ БАД МЭ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 21:49:23
    Tulam: Shunaliin Tulam ekh ornoo boddoggyi Champaig nas barakhad ard tumen chini haramsakhgui.Ner hund hamgiin chuhal bdag chamaig sain aar bish muukhaigaar l dursan uldene. etseg uvuguud mini gesgeene biz.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188