• Өнөөдөр 2025-04-18

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-01-17,   266

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
 
Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ. Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188