• Өнөөдөр 2025-04-18

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 325 гомдол, хүсэлтийг хүлээн авсан

2025-01-17,   344

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 325 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1095 гомдол, хүсэлтийг хяналаа.  Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
 
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 182  гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 913 гомдол, хүсэлтийг хянаж байна.
 
Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 15 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 26 иргэнд өгч ажиллажээ.

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 325 гомдол, хүсэлтийг хүлээн авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188