Г.Аюурзана нь яруу найргийн төрлөөр "Ганцаар цайвар навч”, “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч Түүнд”, “Бясалгал”, “Арван зургаан давхрын аглагт” зэрэг ном хэвлүүлсэн билээ. “Шидийн барилдлага” хэмээх энэхүү яруу ном нь түүний 10 дахь түүвэр нь болж байна. Түүний шинэ номоос онцлох шүлгийн мөртүүдийг хүргэж байна.
***
Бодлоо нуусан харцыг чинь
Үзэгдэх нь халаг нулимсыг чинь
Бороотой ой шиг инээмсэглэлийг чинь
Сонсогдох нь халаг нам гүмийг чинь
Тэгтлээ амьд төсөөлсөн
Тэр шид ахиж амилахгүй нь.
Тийм санаандгүй анхилсан
Тэр амьсгал эргэж эвлэхгүй нь.
***
Яаж ийгээд одоо жар хүрч үзэх хэрэгтэй.
Ядаж жилд ганц шүлэг бичсээр дал хүрчих хэрэгтэй.
Арван долоон шүлгийн мөртэй үлдэв үү дээ
Амьдралын энгийн увидас энэ.
***
Нойр хулжихад бодно
Нойроо хулжтал бодно
Нойрон дундаа бодно
Зүүдэн дотроо зүднэ.
***
Энэ бүхэн дурсамж болсны дараа л
Эргэж тохиохгүй харц чинь ямар үнэтэйг ухаарах болно.
***
Хуурамч, бүрмэл хольцтойг нь мэддэг ч
Зүүсээр дасчихсан мөнгөн бөгж-амьд явах шалтаг.
Худалдаж авсан шинэ хослол дахиад жаахан амьд байх шалтаг.
***
Энэ орчлонгоос зээлсэн биеэ
Эргүүлж тушаах цаг ойртсоор л
Ахиад төрж байж л учирч магадгүй нас минь
Буцаад хүрэх аргагүй улам холдсоор л.
***
Чамайг гэх минь намайг гэхээс чинь хол илүү ч
Цаанаас чинь нэвт гэрэлтэх энэрэлийг мэдэрнэм.
Гуньсан сэтгэл энэ л мэдрэмжийн ачаар
Гурван бадагт хувирсныг үзэх-аврал мэт.
***
Үнсээд
“Тайван нойрсоорой” гээд
Үдэхийг чинь мэддэгтээ л
Амгалан амьдардаг шүү
Үлдэж чадах болов уу гэхээс
Өрөвдөж, улам хайрладаг шүү.
***
Бусдыг ойлгох нь уучлахын л тулд юм бол
Зарим нэгүүдийг ойлгохоос татгалздаг би.
Бурханы дүрийг хүн л зурсан юм бол
Залбираад нэмэргүй гэж түдгэлздэг би.
***
Буян, нүгэл хоёрын ялгааг таних гэж л
Гэрээс гарлаа.
Буян мэт харагдагч нүглээс
Буруулах зам олдоогүй учраас газар суулаа.

| Г.АЮУРЗАНИЙН "ШИДИЙН БАРИЛДЛАГА" НОМООС ОНЦЛОХ ШҮЛГИЙН МӨРТҮҮД |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |