• Өнөөдөр 2025-05-15

ЭЭЖИЙН ТУХАЙ АЛДАРТНУУДЫН ХЭЛСЭН НАЙМАН ЭШЛЭЛ

2025-03-08,   2157

   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээжийн тухай алдартай хүмүүсийн найман эшлэлийг онцлон хүргэж байна.

  • “...Ээжийнхээ хэвлийд тээлгэж төрөөд  эцэст нь ээжийгээ зүрхэндээ тээж  санаашран үлддэг нь энэ л хорвоогийн хатуухан жам юм даа. “Навсгар ч гэсэн ээж минь, ноорхой ч гэсэн орон гэр  минь” гэж их л учиртай үг ээ. Төрсөн ээж гэдэг ганган ч байсан навсгар ч байсан  бурхан  л байдаг, өөрийн орон гэр гэдэг   цагаан ч байсан хар ч байсан  хааны ордноос үнэ цэнтэй ариухан  харш  шиг  байдаг  гэсэн  үнэн санаа  энд  байдаг юм байна. Бурхан ээж минь урагшгүй муу хүүгээ өршөөгөөрэй гэж зүрх  сэтгэл дотроо залбирч л явах юм. Өөрөөр яах сан ч билээ.Ээжийгээ амьд сэрүүн  байхад нь л ачилсан шиг ачлах хэрэгтэй байдаг юм байна. Ээжийгээ ачлахад маргааш гэж байдаггүй юм байна. Ээжийгээ амьдад нь ачилцгаая, хүмүүс ээ! /Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч Л.Цэвлээгийн “Ээж бидэн хоёр” нийтлэлээс.../

 

  • "...Би ээжийгээ баярлуулж байна гээд сүрхий их үнэтэй бэлэг авч өгөхөөсөө илүү буруу замаар будаа тээхгүй, сэтгэлийг нь зовоохгүй, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсэн тэр их хөдөлмөрийг нь талаар өнгөрүүлэлгүй, аль болох нэртэй, төртэй амьдрах юмсан гэж хичээж явдаг. Ээж минь ч үр хүүхдүүдээ ийм байхад нь л баярладаг..." / Лектор Чила /

 

  • "Хажууд хүүхэд "Ээж ээ" гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би үүнд үхтэлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм" /Монгол Улсын Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн /

 

  • “...Миний ижий сурган хүмүүжүүлэгч, том сургаал айлдагч байгаагүй.  Хүнтэй яаж харилцдаг, энэ орчлонг юу гэж ойлгодгийн зах сэжүүр, бусдыг хайрлах өрөвчхөн сэтгэл нь хүүдээ хандсан битүүхэн сургамж байсан болов уу...” /Монгол Улсын Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн /

 

  • Ээж минь "Mиний охин үхэн үхтэлээ хүнд хэрэгтэй хүн байгаарай" гэж хэлсэн.  /МУГЖ И.Одончимэг /

 

  • Эрэгтэйчүүд хүүхэд төрүүлж чадахгүй байгаа нь эмэгтэй хүний ​​маргаангүй давуу байдлын хамгийн баттай нотолгоо юм. /Александр Кожевников /
 
  • Би өө сэвгүй цэвэрхэн болоод унтах дуртай. Ээж маань намайг хүүхэд байхад 'Чи шөнө дунд үхэж болно. Тиймээс үргэлж зуун хувь өө сэвгүй харагдах ёстой шүү' хэмээн хэлдэг байсан" /Дизайнер Карл Лагерфельд/
 
  • Ээж маань миний үзсэн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Хүний амьдралд тохиож болох бүхий л амжилт бүтээл, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдрын боловсролыг надад эзэмшүүлсэн. /Жорж Вашингтон/

ЭЭЖИЙН ТУХАЙ АЛДАРТНУУДЫН ХЭЛСЭН НАЙМАН ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-08 11:01:41
    Зочин: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 19:22:57
    ………………..: Иймэрхүү зүйлс сурагчдад их хэрэг болдог оул битгий устгаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188