Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин 14 настай Г.Бямбацогт энэ сарын 11-нд малдаа явж, хоёрдугаар сарын 12-ны 11:00 цаг хүртэл -25-35 хэмийн хүйтэнд малаа гүйцэлгүй цасан шуурганд уруудаж, сураггүй болсон байдаг. Тухайн үед түүнийг Завхан аймгийн Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид хайсан боловч хүүг олоогүй байдаг. цасан шуурганд хонио манаж хоносон 14 настай Г.Бямбацогттой холбогдож, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм.
-Чамайг малдаа явахад цас шуурч байсан уу. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Би хоёрдугаар сарын 11-ны 16:00 цагийн үед хониндоо явсан. Намайг гэрээс гарахад бага зэргийн салхитай, хөдөөгүүрээ бага зэргийн шуургатай байсан. Тийм болохоор манай хонь уруудаад тал руу гарчихсан. Хониныхоо хойноос явсаар байтал бүрэнхий болж, хонио арайхийж тогтоосон ч шуурганы өөдөөс унаж явсан бор морь, хонь явж чадаагүй. Тэгэхээр нь хонио манаж хонохоор шийдсэн. Хэрвээ морь минь явахаар байсан бол би хонио хаяад гэр рүүгээ юм уу өөр айл бараадахаар явж, төөрөх байсан байх.
-Чи хонио хаана тогтоож чадсан бэ. Гэрээсээ нэлээд хол явсан уу?
-Гэрээс таван километр орчим зайтай байсан. Харанхуй болохоос өмнө хонио олсон болохоор нэмж уруудуулаагүй. Морьтойгоо хоргоогоод байсан.

-Чи нэлээн номхон морьтой явжээ?
-Тийм ээ. Би бор морио даага байхаас нь л унаж байгаа юм. Бараг 10 гаруй жил болж байгаа байх. Өвөл, зунгүй хонинд явахдаа унадаг.
-Чи шөнө их даарсан уу?
-Би хөвөнтэй дээлтэй явсан болохоор дээл минь шуурганд цас, мөс болчихсон байсан. Морьтой явсан болохоор хол даараагүй. Морь минь номхон болохоор сул тавьчихаад би хониныхоо дунд орж дулаацсан. Хэрвээ догшин морьтой явсан бол хонинхоо дунд орж, дулаацаж чадахгүй байсан болов уу гэж бодож байна. Морио сул тавьчихсан байсан болохоор хонины өмнө хашиж зогсоод л байсан. Нэг дор удаан суугаад байхаар даардаг юм билээ. Тэгэхээр нь морьтойгоо хонио нэг тойрчихоор дорхноо дулаацсан. Ер нь морь минь л аминд орсон доо.
-Хонь, ямааны дунд суухаар нөмөртэй байсан байх. Шөнө нойр нь хүрсэн үү?
-Хонины дунд орчихоор нөмөртэй дулаахан юм билээ. Шуургатай байсан болохоор нойр хүрээгүй. Нэг удаа зүүрмэглэтэл эрх цэнхэр ямаа минь эврээрээ гөжөөд сэрээчихсэн. Хэрвээ шуурганаар унтчихсан бол хонь уруудаад, би бараг өсгөчих байсан байх.
-Чи өмнө нь хөдөө хонож байсан уу. Тухайн үед айсан уу?
-Өмнө нь нэг ч удаа хөдөө хонож байгаагүй. Тухайн шөнө морь, малтайгаа хамт байсан болохоор айгаагүй. Хэрвээ ганцаараа явган байсан бол айхаар юм билээ. Гэхдээ өглөө хурдан болоосой гэж бодсон. Тэр шөнө даарч, айгаагүй болохоор тайван байсан. Гэхдээ аав, ээж минь намайг хайж байгаад алга болчих вий гэж айсан.
-Тухайн үед чамайг Онцгой байдлын албаныхан болон аав, ээж нь хайсан юм билээ. Чи эрлийн багийнхны дохио, гэрлийг харсан уу?
-Эрлийн багийнхан миний хажуугаар ойрхон яваад л байсан. Би хашхирсан боловч даараад хоолой сөөгчихсөн байсан учир шанагахан хашхирч чадаагүй. Тэд машинтай явсан болохоор бас сонсоогүй байх. Даарахаар хоолой сааралтаад дуу гардаггүй юм билээ. Миний ойролцоо лав гурван машины гэрэл гарсан. Тэгээд өглөө нар гарах үед шуурга намдаж, би хонио гэр рүүгээ туусан. 09:00 цагийн үед эрлийн багийнхан болон аав, ээж минь намайг тосож авсан.
-Аав, ээж нь их айж, сандарсан байх?
-Аав, ээж болон хамаатнууд “Хүүгээ алдчихлаа гэж бодсон” гээд уйлаад байсан. Аав, ээж минь их айсан байна лээ. Тэднийгээ хараад би их өрөвдсөн. Миний төлөө санаа зовж, аав, ээжтэй минь намайг хайлцсан Онцгой байдлын аврах багийнханд баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна.
-Чиний биед өөрчлөлт орсон зүйл бий юү. Эмч нар чамд ямар тусламж үзүүлсэн бэ?
-Эрлийн багийнхан надтай уулзсан даруйдаа эмнэлэгт хүргэж, эмчид үзүүлсэн. Эмч нар даралт үзэж, дусал хийгээд, спиртээр гарыг минь арчиж өгсөн. Биед өөрчлөлт ороогүй учир эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэсэн. Тиймээс би хичээлдээ явж байгаа. Миний долоовор хуруу бага зэрэг хөлдсөн байсан.
-Чи эцэг, эхээс хэдүүлээ вэ. Чамайг тухайн өдөр малдаа явахад нь аав, ээж нь гэртээ байсан уу?
-Манай ам бүл дөрвүүлээ. Би нэг охин дүүтэй. Тухайн өдөр намайг гэрээс гарахад цаг агаар гайгүй байсан. Харин хонинд явж байтал салхи ширүүсч, шуурга нэмэгдсэн болохоор хонио ойртуулж чадалгүй хөдөө хоносон. Тухайн өдөр аав, ээж минь гэртээ байсан. Би өмнө нь цаг агаар тиймэрхүү байхад малдаа явчихаад ирдэг байсан болохоор хэн хэн нь тоогоогүй.
-Чамайг хонио ганц ч хорогдолгүй манаж хоносон гээд Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэг хүүхэд” цолоор шагнахаар болсон байна лээ. Чи тэр тухай дуулсан уу?
-Улаан загалмайн нийгэмлэгээс аав, ээжтэй ярьж, тэр тухай хэлсэн. Би “Хүмүүнлэг хүүхэд” болсондоо баярлахаас илүүтэй цасан шуурганаас эсэн мэнд гарсандаа баярлаж байгаа.
-Чи хэддүгээр ангид сурдаг вэ. Ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Би Завхан аймгийн Асгат сумын 9а ангид сурдаг. Том болоод барилгын инженер болно гэж боддог. Би математик, фикик, химийн хичээлд дуртай.
-Чи малчдад хандаж юу хэлмээр байна вэ?
-Байгалийн давагдашгүй нөхцөлд ажилладаг хүмүүст хандаж хэлэхэд цаг агаарын мэдээгээ сайн сонсож, цас, шуурга болохоос өмнө малаа ойртуулж байгаарай. Цасан шуурганы үеэр хол, ойрын замд бүү гараарай. Эрүүл мэнд, гэр бүлийнхэндээ хайртай байгаарай гэж хэлмээр байна.
| Цасан шуурганд уруудаж, хонио манаж хоносон 14 настай Г.Бямбацогт: Хөдөө хоноход бор морь, цэнхэр ямаа минь хань болж байсан болохоор айгаагүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |