АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар амны хаалт коронавирусний халдвараас 98 хувиар хамгаалдаг болохыг тогтоосон байна. Гэтэл одоогоор хийж байгаа вакцин нь 92-95 хувь коронавирусээс хамгаална гэж үзэж байгаа. Үүнээс үзвэл, амны хаалт нь вакцинаас илүү найдвартай бөгөөд хямд төсөр хамгаалалт болж байгаа юм.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ “Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд шинээр 5 тохиолдол нэмэгдсэн. Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгт 395731 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ын нүүдлийн лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 195 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс бүх хариу сөрөг гарсан. Мөн голомтын 8 обьектод ЗӨСҮТ-ийн баг 3200 шоо метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Тусгай дугаарын 7 утсанд 10440 хүн, ЭМЯ-ны 323002 утсанд 212 хүн хандаж эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө авлаа.
ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 мянган хүн өвчилсөн байна. Эдгээр өвчтөн нь манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Зайбайкальск, Алтайн БНУ-д тус тус бүртгэгдсэн байгаа юм. Харин БНХАУ-д шинээр 112 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна” гэсэн юм. Ташрамд дурдахад, 119.mn сайт асуудалгүй ажиллаж байгааг ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
| ЭМЯ: Амны хаалт коронавирусний халдвараас 98 хувь хамгаална |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |