Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээлэл хийсэн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад албаныхан хариуллаа.
-Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүний хавьтлыг илрүүлэх ажил хэр өрнөж байна вэ?
-Тухайн иргэд B корпуст эмчлэгдэж өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь энэ сарын 9-нд хэвтэж, 15-нд эмнэлгээс гарсан. Бид араас нь хөөж, тусгаарлаж хавьтлыг нь судалж байна. Нөгөө хүн нь энэ сарын 11-нд тус эмнэлэгт хэвтэж байсан. Өчигдөр халуурч биеийн байдал нь муудсан учир давтан шинжилгээ авсан. Уг хоёр хүний нэг нь гэртээ өвөөтэйгөө амьдардаг. Гадуур яваагүй. Тэдний явсан газрыг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч тодорхойлох ажил өрнөж байна. Нөгөө тохиолдлын хүн нь эмнэлгээсээ гараагүй байна. Эдгээр хүний эхний хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн дам хавьтлын 200 гаруй хүнийг тусгаарласан. Агаар дуслын замаар дамждаг, цар тахал амархан намжихгүй. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилдэг. Алаг цог хэлбэрээр гарч байгаа өвчиллийг тусгаарлах нь чухал. Амны хаалтаа зөв зүүх нь хадвараас 98 хувь хамгаална.
-Тусгаарлалтад байгаа иргэдийн шинжилгээний хариуг хэлдэггүй, эмч ажилчид хамгаалалтын хувцасгүй орж ирдэг гэсэн гомдол байна. Энэ үнэн үү?
-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндий төвд үзлэг оношилгоо, зөвлөмж тусламж, амбулторын үзлэг хэвийн үргэлжилнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зөвхөн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авна. 120 ортой хүүхдийн тасаг, 80 ортой насанд хүрэгчдийн тасагт иргэд хэвтэн эмчлүүлж болно. Хэрэв хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдвэл Энэрэл эмнэлэг болон Анагаах ухааны үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ажлыг зохион байгуулна. Иргэд сайн дурын шинжилгээ өгөх, эрсдэлт бүлгийн иргэдийн шинжилгээг хийж байна. Эмнэлэгт суурилсан тандалтаар Баянзүрх дүүргийн хоёр тохиолдол. Эмнэлэгт хэвтэж байгаа амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт суурилсан тандалтаар илрүүлэх арга хэмжээ авч байна. Голомтыг илрүүлэх гурван хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, Хоёрдугаарт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, гуравдугаарт иргэн бүрийн оролцоо чухал. Хүчээ нэгтгэж байж голомтыг цомхотгож чадна. 119.мн сайт шинжилгээний хариуг тухай бүрт нь гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна.
-Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлэгийн аюултай хог хаягдал ил задгай хаясан байна гэх мэдээлийг Эргэлт.мн сайт мэдээлсэн. Эмнэлэгийн хог хаягдлын ямар зохион байгуулалттай устгалд оруулдаг вэ?
-Эмнэлэгийн хог хаягдлын усгах, тээвэрлэх журмын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор шинжилгээний материалаас болж халдвар тархсан гэх мэдээлэл, голомт байхгүй.
-Гаалийн байцаагчийн халдвар авсан голомтыг тогтоосон уу. Өчигдөр хэвлэлийн хурлаар халдвар авсан голомтыг илрүүлэх хугацаа хараахан болоогүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ ямар учиртай вэ?
-Амьсгалын замын халдварыг тогтооход бэрхшээлтэй. Халдвар гарсан үед хавьтлуудыг илрүүлэх хугацаа халдвар илэрснээс 14 хоногийн дотор илрүүлнэ. Халдварын олон голомттой энэ үед хаанаас ч илэрч болно. Цааш халдварыг тараахгүй байх нь чухал. Халдвар хаанаас ч, хэзээ ч гарч болно гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй.
| ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан хүнээс халдвар илэрсэн |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |