• Өнөөдөр 2025-03-17

Тусгай үүргийн нислэг Франкфурт чиглэлд хөөрлөө

2020-12-16,   678

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард Франкфурт, Токио, Сөүл хотууд руу нислэг үйлдэж,  өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон. Чартер нислэгийн хуваарийн дагуу өнөөдөр /2020.12.16/ Франкфуртын нислэг өглөөний 10.00 цагт хөөрөх гэнэ. Тусгай үүргийн онгоц маргааш өглөө 08.30 цагт эх орондоо газардана.
 
Гадаадад байгаа 3800 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлснээс БНСУ-д 3300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байгаа аж.
 
2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1301 хүн тусгаарлах байранд байгаа бол 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарчээ.

Тусгай үүргийн нислэг Франкфурт чиглэлд хөөрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188