• Өнөөдөр 2025-03-17

Өнгөрсөн шөнө 211 хүн эрүүлжүүлэгдэж, гэрийн бүлийн хүчирхийллийн 116 дуудлага бүртгэгджээ

2020-12-15,   768

Цар тахлын хөл хориог нийслэл хотод сулруулж арванхоёрдугаар сарын 14-нөөс 34 аж ахуй нэгжийн үйл ажиллагаааг хэвийн явуулж эхэлсэн. Мөн 18 градусаас доош градустай архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн.Тэгвэл өчигдөр нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай ес, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ. Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгджээ.
 
Иймд иргэд та бүхнийг цар тахлын энэ үед мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. 

Өнгөрсөн шөнө 211 хүн эрүүлжүүлэгдэж, гэрийн бүлийн хүчирхийллийн 116 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188