Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийт 20633 хүнд PCR шинжилгээ хийхэд долоон хүнээс вирус илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Үүний нэг нь Амгалан гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнээс вирус илэрсэн байна. Түүний хүүхдээс нь мөн илэрчээ. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол илэрсэн бөгөөд мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан гэв.
Улаанбаатар хотын нийт өвчлөл 138, Сэлэнгэ аймагт 208 байна.
Улсын хэмжээнд дотоодод батлагдсан тохиолдол 454 болжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 905 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 512 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 430 байна.
| ЭМЯ: Улаанбаатарт зургаа, Сэлэнгэд нэг тохиолдол батлагдлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |