Хөл хорионы энэ өдрүүдэд 18 салбарын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 34 салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ирэх даваа гарагаас буюу арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх даваа гарагаас нийт 52 салбарын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх юм. Харин бусад үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийг үе шаттайгаар нээх юм.
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Үсчин
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Харин дараагийн шатанд олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээхээр ажиллаж байгаа аж.
Үсчин, зочид буудал, хувцас, цахилгаан болон гэр ахуйн барааны худалдааг үе шаттай нээнэ |
|