Санхүүгийн зохицуулах хороны дарга Д.Баярсайхан 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан дарга Рандалл Риопелле, Монгол Улс дах суурин төлөөлөгч Руфат Алимарданов нартай уулзлаа. Уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”, “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах ажлынхаа талаар ярилцсан юм.
Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх бодлого боловсруулах, ногоон төсөл, бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгмийн болон засаглалын шаардлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар ногоон бондын зах зээлийг хөгжүүлэх судалгаа хийхийн хамт компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд ногоон бондыг бүртгэх зохицуулалтыг тусгасан.

Мөн Монгол Улсын Тогтвортой санхүүгийн замын зураглалыг шинэчлэн боловсруулсны зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагуудын байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, журмын төслүүдийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороо үлгэрчилсэн журмыг баталсан. Харин цаашид БОНЗ-ын тайлагнал сайн хийдэг компаниудад зориулсан урамшууллын тогтолцоо бий болгох чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсын санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг хийж санхүүгийн байгууллагуудад заавар, чиглэл өгөх, салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд БОНЗ эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.
Тэгвэл Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд "Авлага худалдан авалт буюу факторингийн үйл ажиллагаа эрхлэх гарын авлага"-ыг боловсруулаад байна. Мөн “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэр томьёоны тодорхойлолт” номыг Монгол хэл рүү орчуулж, салбарынханд хүргэсний сацуу факторингийн үйлчилгээний гэрээ, стандарт, тавигдах гол шаардлагуудын талаар сургалт зохион байгуулаад байна. Иймд цаашид факторингийн үйл ажиллагааны журмыг батлах, салбарынханд сурталчлах, факторингийн үйл ажиллагааны загвар гэрээг эцэслэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар уулзалтаар тогтлоо.
| Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |