Цагдаагийн автомашины жолооч гарцаар гарч байсан зорчигчийг мөргөж, амийг нь хохироосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Тодруулбал, өглөөний 06:00 цагийн үед Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн уулзварын ойролцоо дээрх ноцтой осол гарсан гэх мэдээлэл бий. Тус хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрбээр “Зам тээврийн ослын улмаас хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл өглөө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагч буюу цагдаагийн автомашин жолоодож явсан жолооч явган зорчигч мөргөж, хүний амь хохироогоогүй. Харин цагдаа нарын хэргийн газрыг хамгаалалтад авч байсан үеийн зургийг зарим сайт “Цагдаа хүн дайрч, амийг нь хохироожээ” хэмээн буруу ташаа мэдээлэл түгээсэн байна. Харин "приус-20" загварын автомашины жолооч явган зорчигчийг дайрч, амийг нь хохироосон байна. Жолооч хэргийн газраас 100 метрийн цаана автомашинаа тавьсан байсан. Жолоочийн хэргийн газрыг орхиж явсан шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв.
| Г.ОТГОНТАМИР: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХҮН ДАЙРЧ, АМИЙГ НЬ ХОХИРООГООГҮЙ |
|
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |