• Өнөөдөр 2024-05-06

Н.СУГАР: Баяр наадмын шууд дамжуулалт хийх хэвлэлийн ажилчдын автомашинд А зөвшөөрөл олгоно

2022-07-07,   480

           Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар үндэсний их баяр наадмыг дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагын машины зөвшөөрлийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Өчигдөр үндэсний их баяр наадмыг дамжуулан ажиллах сэтгүүлчдийн мандат хэвлэлээс гарч дууссан. Одоо албан ёсны тамгалах ажил хийгдэж байна. Өнөөдрөөс эхлэн автомашины зөвшөөрлүүдийг хэрхэн олгох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, зохион байгуулалтын ажил үргэлжилж байна. Автомашины зөвшөөрөл хараахан хэвлэлтээс гараагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын машин нийтийн хэсэгт орно. Мөн машины зөвшөөрлийг хуурамчаар үйлдэхээс  сэргийлэн ЦЕГ-ын болон бусад шаардлагатай дардас хийгдэж байгаа. Хэнд нь ямар зөвшөөрөл олгох вэ гэдгийг   одоогоор эцэслэн шийдвэрлээгүй. Ямартай ч хэвлэл мэдээллийн салбарын ажилчдын машинд Г зөвшөөрлийг олгох асуудлаар хэлэлцэж байгаа  юм билээ. Шууд дамжуулалт хийх хэвлэлийн ажилчдын автомашинд А зөвшөөрөл олгоно" гэсэн юм.
 

Н.СУГАР: Баяр наадмын шууд дамжуулалт хийх хэвлэлийн ажилчдын автомашинд А зөвшөөрөл олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188