• Өнөөдөр 2024-05-03

Үерийн усаар бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэж байна

2022-06-21,   441

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үерийн хамгаалалтын далан сувгуудад лаг, хагшаас ихээр хуримтлагдсан. Геодези, усны барилга, байгууламжийн газраас лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 20, 23-р хороонд байрлалтай “Алтан жолоо" импексийн өмнөх Бага Нарангийн үерийн далан суваг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороонд байрлалтай Баруун уулын суваг гаргалгаа бөглөрсөн байсныг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэж ажил үргэлжилж байгаа аж.

   Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. 
 
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР

Үерийн усаар бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188