• Өнөөдөр 2024-04-20

Ш.ӨНӨРБОЛД: "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаалд Монголын оюутны холбоо нэгдэж байна

2022-05-05,   599

   "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү жагсаалтай холбоотой оролцож буй залуусын үзэл бодол байр суурийг тодрууллаа.

   Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Ш.Өнөрболд “Ирсэн шалтгаан гэвэл Монголын оюутны холбооноос эрүүл мэндийн даатгалыг улсаас төлүүлдэг байя, мөн оюутны автобусны зорчих эрхийг 44 болгоё, сургалтын төлбөр нэмэгдсэн ч суралцах орчин муу байна. Жишээлбэл, ШУТИС-ийн хичээлийн байр нь тааз нь нурсан гээд маш олон асуудал байдаг. Манай сургуулийн сорилын долоо хоног эхэлсэн . Тэгсэн ч гэсэн манай сургуулийн оюутнууд хичээлийн завсарлагаан, зав чөлөөгөөрөө нийт 200 гаран залуус ирсэн. Ганцхан ШУТИС биш МУИС болон хувийн сургуулиудын төлөөллүүд энэ жагсаалд нэгдэж байгаа нь онцлог. Оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх гэж Монголын оюутны холбооноос холбогдох бүх газар  албан бичиг, шаардлагатай зүйлсийг хүргүүлсэн, гэтэл ямар ч хариу өгөөгүй. Энэ жагсаалд оролцож буй залуусыг сайн харвал, өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж ирсэн. Ямар нэгэн мөнгө авч биш өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэхийг хүссэндээ өөрчилье гэсэн сэтгэлээр нэгдэж байна” гэв.

Ш.ӨНӨРБОЛД: "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаалд Монголын оюутны холбоо нэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188