• Өнөөдөр 2024-05-17

Гуравдугаар сард гадаадын 1578 иргэнд визийн зөвшөөрөл өгчээ

2022-04-14,   346

   Монгол Улсад энэ сарын 12-ны өдрийн байдлаар 120 улсын 16919 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

  Тодруулбал, албан хэргээр 312, хөрөнгө оруулахаар 1576, хөдөлмөр эрхлэхээр 5829, гэр бүлийн зорилгоор 6401, суралцахаар 763, цагаачлахаар 1885, түр ирэгчээр 153 гадаадын иргэн байна.

  Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны гуравдугаар сард 1578 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 214 гадаадын иргэнд виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 416 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 832 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 45,7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 47,6 хувиар тус тус өсөж, виз олголт 72,1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 21,2 хувиар тус тус буурчээ.     
 
 

Гуравдугаар сард гадаадын 1578 иргэнд визийн зөвшөөрөл өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188