• Өнөөдөр 2024-05-17

Өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх таван арга

2022-04-13,   397

-Ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажиллаж сур-

  Хийх ёстой ажлуудаа өөртөө сануулж, түүнийгээ биелүүлэхийн тулд ажилла. Энэ нь тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрэхэд тусалдаг.

-Хэрэггүй зүйлд цагаа бүү үр-  

  Хүн бүрт өдөр бүр адилхан 24 цаг өгөгддөг боловч зарим хүмүүс маш их ажлыг амжуулж зарим хүмүүс төлөвлөсөн ажлаа тухайн өдөрт нь хийж амжуулж чаддаггүй. Надад цаг зав алга гэхээсээ илүү хийх гэж буй ажлаа төлөвлөж, цаг гаргаж чадахгүй байна гэсэн үг юм. Тиймээс үр дүн муутай, цаг авсан зарим ажлуудаа хойшлуулж сураарай. Ингэснээр зөвхөн чухал ажлуудад төвлөрөх боломж бүрдэх юм.

-Өөрийн цаг хугацааг өндрөөр үнэл-

   Заримдаа тухайн өдөрт хийсэн ажлуудаа эргээд хянахаар юу хийсэн юм бэ гэж боддог үе цөөнгүй. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй зүйл бол цаг хугацаа. Тиймээс өөрийн үнэт цагийг өндрөөр үнэлж, аль болох үр дүнтэй байхыг хичээгээрэй. Болж л өгвөл эргээд нөхөх боломжгүй гэдгийг ухамсарлаж, үнэ цэнтэй өнгөрүүлээрэй.

-Зөв хооллолт таны хүчирхэг хамтрагч-

   
Тухайн өдрийг эрч хүчтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал өглөөнөөс орой унтах хүртэл хугацаанд хооллож буй арга барил чухал гэдгийг битгий мартаарай. Орчин цагт өөрийн эрүүл мэнд, боловсрол, ажил, амьдралын энэ тэнцүү авч явдаг хүн л чадварлаг гэж тооцогдоно. Хэт нэг зүйлд төвлөрөлгүй хооллолтын арга барилаа хэрхэн авч явааг нэг бодоод үзээрэй. Эрүүл байж ихийг бүтээнэ. Эрүүл байхын тулд зөв хооллолт хамгийн том хамтрагч тань байх болно.

-Хангалттай сайн нойроо авч байж, маргаашийг эрч хүчтэй эхлүүлнэ-

 
Чанартай нойр авах нь толгой доторх асар их мэдээллийг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь ирээдүйд тухайн мэдээллийг эргэн санах боломжийг олгодгоороо давуу талтай. Харин эсрэгээрээ, нойр дутуу байх нь суралцах, ой тогтоох чадварыг муутгаж, анхаарал төвлөрөлтийг алдагдуулж, эрч хүчийг бууруулах зэрэг олон сөрөг нөлөөтэй.

Өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх таван арга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188